5.3 сая ам.долларын шагналын сантай "Miami Open" тэмцээнд дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жоковчич түрүүллээ. АНУ-ын Миамид болсон тус тэмцээний финалын тоглолт ням гаригт болсон юм. Финалд тэмцээнийг тэргүүлэн тоглосон Сербийн Новак Жокович гуравт эрэмбэлэгдсэн Их Британий Энди Маррей нарын шилдэг теннисчид шалгараад байсан. Энэхүү тоглолтод 7:6, 4:6, 6:0-оор Жокович өрсөлдөгчөө хожиж, энэ оны Мастерс цувралын хоёр дахь түрүүгээ хүртээд байна.
Жокович тус тэмцээд түрүүлснээр чансааны 1000 оноо хүртэж, 900 мянган ам.долларын шагналыг хүртжээ. Харин дэд аварга Энди Маррей 600 оноогоор чансаагаа нэмж, 439 мянган ам.долларын мөнгөн шагнал авчээ.
Дэлхийн тэргүүн теннисчин Новак Жокович энэ оны анхны "Их дуулга" болох Австралийн нээлттэй тэмцээн түрүүлсэн билээ.
Ч.БОЛОР