Баптист сүмийн хүчирхийлэгчдийн тоо баримтыг дэлгэжээ | News.MN

Баптист сүмийн хүчирхийлэгчдийн тоо баримтыг дэлгэжээ

Баптист сүмийн хүчирхийлэгчдийн тоо баримтыг дэлгэжээ

Баптист сүмийн хүчирхийлэгчдийн тоо баримтыг дэлгэжээ

Сүүлийн хорин жилийн хугацаанд Христийн шашны өмнөд Баптист Конвенц хэмээх шашны урсгалын 380 номлогч бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон гэх баримт Техасын сонинд нийтлэгдсэн нь шуугиан тарьж байна. Өмнөд Баптист Конвенц гэдэг нь Христийн шашны протестант урсгалын томоохон салбар юм.

Сүүлийн хорин жилийн хугацаанд өмнөд Баптист Конвенцын бэлгийн хүчирхийлэгчдээс болж 700 гаруй хүн хохирсон бөгөөд жирэмсэн болсон хүмүүсийн олонх нь үр хөндүүлж, гэмт хэрэгтнүүдийг өршөөж, дуугүй өнгөрсөн байна. Эдгээр тоо баримтыг АНУ-ын 20 гаруй муж улсын хүчингийн гэмт хэргийн бүртгэлээс шүүж, гаргаж иржээ.

Өмнөд Баптист Конвенцын сүмийн пастор, лам, Ням гаригийн номлолын сургуулийн багш, сайн дурын ажилтан зэрэг 380 хүн бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж байснаас 220 нь л шүүхэд дуудагдаж, хэрэгтний сандал дээр суусан аж. Сүмд нуугдсан эдгээр хүчирхийлэгчдийн тухай тоо баримт дэлгэгдсэн нь хүмүүсийг шашны нэрийг барьсан гэмт хэрэгтнүүдийн тухай илүү ихээр сонирхоход хүргэж байгаа юм.

Христийн шашны бусад урсгалаас ялгаатай нь өмнөд Баптист Конвенц нь дэлхий даяар 47 мянга орчим сүмтэй, 15 сая гишүүнтэй асар том бүтэцтэй шашны байгууллага аж. Улс орны төр засгийн зүгээс шашны дотоод асуудалд оролцох хориотой байдаг нь сүмийн дотор нуугдаж буй хүчирхийлэгчид нууц хэвээр байх гол үндэслэл болдог байна. Түүнчлэн сүмийн дотор гарсан хүчирхийллийн хэргийг дотроо нууж, нуун дарагдуулах, хүмүүсийн итгэл бишрэлийг нь далимдуулан гэмт хэргийг гадагш мэдээлэхгүй байх зэргээр далд хэлбэрийн хүчингийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг байх хэмээн таамаглаж байна.

 

Эх сурвалж: CNN

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-12 185.89.248.2

Исламын шашин л цорын ганц Үнэн шашин

Avatar

болдоо 2019-02-12 202.179.26.22

энэ олон христ, шашныхныг хязгаарлаж, журамлах хэрэгтэй ш дээ, манайх шиг дураар нь тавьдаг улс орон хаа ч байхгүй …

Avatar

Монгол улсын иргэн 2019-02-12 202.170.80.25

Шүүх хууль үйлчилдэг газар ийм байгаа юм чин, манайд дарагдсан иймэрхүү хэргүүд бүүр л олон байхдаа. Шашны нэр барьсан новшнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж