Эрүүл, зөв хооллож, ирээдүйн эрүүл бие саруул ухааныг чухалчлан амьдралын зөв хэвшил мөрддөг хүмүүст зориулан нэгэн эрүүл мэнд, гоо сайхны амтат ундааны жор орууллаа. Хүрэн манжин, лууван, нимбэг нь хүний биед хэрэгцээтэй бүхий л амин дэм, эрдэс бодисыг агуулж байдаг бөгөөд заримс тохиолдолд хүнд өвчтэй хүмүүс хүртэл эмчилгээний журмаар уудаг байна.
Лууван болон хүрэн манжинг угааж хальсласны дараа жижиглэн хэрчиж бага зэргийн мөстэй хамт автомат холигч/бутлагчинд хийнэ.
Ингээд жигд өтгөн нухаш болтол нь миксэрдэнэ.
Өтгөн болтол нь хольсны дараа цайны шүүр эсвэл марла ашиглан шүүсийг сайтар шахаж авна. Дараа нь нимбэгний шүүсийг шахаж холино.
Ингээд хөргөгчинд хадгалаж болох ба хүссэн үедээ нэг аяга ууж байгаарай. Түүнчлэн хүрэн манжин, луувангаас гадна ногоон алим, бага зэрэг цагаан гааг хийж дээрх аргаар боловсруулан шүүсийг шахаж авахад нэн сайн байдаг. Та хүссэн жороо сонгон хийж болно шүү.
Хүрэн манжин луувангийн шүүс нь эрүүл мэнд, гоо сайхан, урт наслахын нууц хэмээн эрт дээр үеэс хятадууд ийнхүү шүүсийг нь шахан уудаг байжээ.
Эх сурвалж: www.1000jor.mn