Зая гэгээний хойд дүрийг тодруулахад "Гонзог" ерөөл буяны ажлаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Зая гэгээний хойд дүрийг тодруулахад "Гонзог" ерөөл буяны ажлаас эхэлнэ

Зая гэгээний хойд дүрийг тодруулахад "Гонзог" ерөөл буяны ажлаас эхэлнэ

Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний VII дүр таалал төгссөнтэй холбогдуулан Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацан, Шавь нарын төлөөллөөс хурал номын зан үйл, горим дарааллын талаар өнөөдөр /2019.02.12/ мэдээлэл хийлээ.

Маргааш өглөө 09.00 цагаас Гандантэгчэнлин хийдэд Зая гэгээний лагшин шүтээнд хүндэтгэл үзүүлж мөргүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Үүний дараа лагшин, шүтээнийг Архангай аймаг, Заяын хүрээнд залах аж. Энэ үеэр сүсэгтэн олон хадагтайгаа ирж хүндэтгэл үзүүлэх боломжтой гэнэ. Тус аймаг нь Зая гэгээний амьдралтай салшгүй холбоотой, сэтгэлд нь ойр  байсантай холбоотой гэж шавь нарынх нь төлөөлөл болон сумын удирдлагууд хэлж байв. Мөн VII Зая гэгээн дүрст лагшингаа номын агаарт хурааснаас хойш түүний хойд дүрийг хэзээ тодруулах вэ гэх сонирхол, таамаг олны анхааралд бий. Зая гэгээний хойд дүрийг тодруулах үйл явц түүний таалал төгссөнд зориулсан “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааг зохион байгуулах үест зэрэгцдэг тул одоогоор цаг нь болоогүй хэмээн үзэж байгаа аж.

         ЗАЯ ГЭГЭЭН БИТҮҮНИЙ ӨДӨР ТААЛАЛ ТӨГССӨН НЬ МАШ ГАЙХАМШИГТАЙ  

Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.ОДГАРЬД:

“Битүүний өдрийг сарын 3-н дүйчин гэж ярьдаг. Энэ өдөр бурхны шашинтай хүмүүсийн хувьд чухал өдөр юм. Ялангуяа хүрээ хийдүүдэд лам хуврагуудын винан ёс тэргүүтэн, дэг журам бат байхын тухайд шашин номын зан үйлийг хийдэг уламжлалтай. Дээрхийн гэгээнтэн VII Зая энэ өдрийг таалан болгоож ертөнцийн мөнх бусыг үзүүлж байгаа нь үнэхээр гайхамшигтай гэж бид үзэж байгаа. Тиймээс сар шинийн эхний өдрөөс эхлэн “Гонзог” ерөөлийн үйл ажиллагааг 24 цаг тасралтгүй уншиж байна. Тэртээ XIX зууны эхэн үед XIII Далай лам мөн битүүний өдөр дүрст лагшингаа номын агаарт хураасан байдаг.  Энэ мэтчилэн дээдсийн үзүүлэх номын гайхамшгийг үзүүлэх намтар гайхамшигтай.

Хойд дүрийг нь дахин тодруулах үйл явц бол Дээрхийн гэгээнтэн VII Зая гэгээнтэн таалал төгссөнд зориулсан “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааг явуулах энэ үест зэрэгцдэг. Энэ үеэр гарсан шинж тэмдгүүд нь дараа дараагийн хувилгааныг залах шалтгаан болдог учраас ийм л утга агуулгатай зан үйл юм. Энэ номлолд үзэгдэж байгаа шинж тэмдгүүд нь бол дараагийн хувилгаанд таарч байвал тэр хувилгаан үнэхээрийн бодитой хувилж төржээ, хойд дүр нь мөн юм гэж танин барьж, үүнийг нь дээдэс багш нар шинж тэмдгийг нь шинжиж батлан болгоох шашны нарийн зан үйлүүд бий.

              АРХАНГАЙ  АЙМАГ БОЛ  ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТНҮҮДТЭЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ

Зая гэгээний Гүшог дацангийн Тамгын лам Э.БАТСАЙХАН:  

“Долдугаар дүрийн Зая гэгээнтэн багш маань битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 4-нд таалал төгслөө. Үүнтэй холбогдуулан Гандантэгчэнлийн хийдээс болон шашин номын удирдлагууд, нутаг орны төлөөлөл, сүсэгтэн олон хүндэтгэл үзүүлж байгаад баяртай байна. Бид багшийгаа Гүшог дацандаа залсан байна. Өдөр бүр хүрээ хийдүүд тус бүрдээ жамбалцанжод хэмээх номыг 10 мянган удаа уншиж байна. Бид шинийн найманд Гандантэгчинлэн хийдийн Идгаачойнзинлин дацанд багшийгаа залж, хүндэтгэл үзүүлснийхээ дараа Архангай аймгийн Заяын хүрээнд зална. Учир нь анхдугаар Зая гэгээн Лувсанпэрэнлээгээс авхуулаад үеийн үед Зая Бандид нар өнөөгийн Архангай аймаг Сайн ноён хан аймгийн нутагт голлон суурьшиж, олон шавь нарыг номын рашаанаар цэнгүүлж төр нийгмийнхээ төлөө үнэтэй хувь нэмэр оруулж байсан түүхтэй.

Дээрхийн гэгээнтэн VII Зая бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний лагшин шүтээнийг Архангай аймагт залсны дараа хоёрдугаар сарын 14-нд Жамбалцанжод хурж хонох аж. Маргааш нь буюу хоёрдугаар сарын 15-нд Зая гэгээний лагшин шүтээнийг хайлах, жинсрэг өргөх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
107
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж