Л.Оюун-Эрдэнэ: Хэл ам таталж буй сангуудыг нэгтгэх нь зүйтэй

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ: Хэл ам таталж буй сангуудыг нэгтгэх нь зүйтэй

Л.Оюун-Эрдэнэ: Хэл ам таталж буй сангуудыг нэгтгэх нь зүйтэй

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ гурав хоногийн өмнө Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа тус банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж танилцуулахыг үүрэг болгосон.

Тэрбээр өнөөдөр /2019.02.12/ “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зөвлөгөөнд оролцож, санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. Тэрбээр Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн талаар ярихдаа “Хөгжлийн банкинд өмнө нь нэг удаа шалгалт орсон. Энэ шалгалтын материалыг татаж үзэж байгаа. Одоо тэр материал дээр үндэслэн  дахин Засгийн газраас ажлын хэсэг оруулна гэж тооцож байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон удирдлагуудтай уулзсан. Ер нь бол Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг юу юм бэ. Нэгдүгээрт эдийн засгийг төрөлжүүлэх үүргээ биелүүлж чадаж байна уу. Эсвэл дахин улстөрчдийн лоббид орсон байна уу гэдгийг тогтоох шаардлагатай. Хоёрдугаарт Хөгжлийн банкны зүгээс дундаж давхаргын хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Тийм учраас хэл ам татлаад буй сангуудыг нэгтгэх ажлыг Засгийн газраас байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл улс төрөөс хамаарал бүхий этгээдүүдээс хамааралгүйгээр банкны үйл ажиллагаагаа явуулах боломжийг гаргах хэрэгтэй. Хэрвээ одоогийн менежмент хангалтгүй байна гэж үзвэл гаднын менежментээр зохицуулах асуудлыг судлах нь зүйтэй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж