Токио БНСУ-ын парламентын даргыг уучлалт гуйхыг шаардав

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Токио БНСУ-ын парламентын даргыг уучлалт гуйхыг шаардав

Токио БНСУ-ын парламентын даргыг уучлалт гуйхыг шаардав

Японы Засгийн газар Өмнөд Солонгосын парламентын дарга Мун Хи Санаас Дэлхийн II дайны жилүүдэд солонгос эмэгтэйчүүдийг япон эрчүүдтэй хүчээр бэлгийн харьцаанд орохыг шаарддаг байсанд Японы Эзэн хаан Акихито уучлалт гуйх ёстой хэмээн хэлсэн үгэндээ залруулга хийхийг шаардсан байна.

Мягмар гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга “Ийм зохисгүй үг хэлсэнд гүнээ харамсаж байна. Бид Өмнөд Солонгосын тал энэхүү мэдэгдлээ залруулж, уучлалт хүсэхийг хүлээж байна" хэмээн хэлжээ.

Японы Парламентын доод танхимын мэтгэлцээний үеэр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мөн Өмнөд Солонгосын парламентын даргын мэдэгдлийг буруушаасан байна. Тэрбээр "Би ийн хэлсэнд маш их гайхсан. Бид асуудлыг дипломат шугамаар Өмнөд Солонгосын талд тавьсан" хэмээн хэлжээ.

Өмнөд Солонгосын Парламентын дарга өнгөрсөн бямба гаригт “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө Японы армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүдийг тойрсон асуудалд цэг тавьж, Японы эзэн хаан уучлалт гуйх ёстой хэмээн мэдэгдсэн аж. Үүний зэрэгцээ Мун Хи Сан Акихитог “Дэлхийн II дайны үед Японы хаан ширээнд заларч байсан эзэн хаан, дайны гэмт хэргийн гол буруутан Хирохитогийн хүү” гэжээ. Тухайн үед одоогийн эзэн хаан 11 настай байсан аж.

Өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хе, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Японы колончлолын үед бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүдийн асуудлыг нэр мөр шийдэх тухай асуудлыг хэлэлцжээ. Тухайн үед Токио албан ёсоор уучлалт гуйж, дайны гэмт хэргийн улмаас хохирогчдод тусламж үзүүлэх санд 8.9 сая ам.доллар шилжүүлсэн байна. Гэвч энэ нь Өмнөд Солонгосын ард түмний зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулжээ.

Өмнөд Солонгосын одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эрх мэдэлтэй болсныхоо дараа хоёр орны хоорондын асуудлыг шийдвэрлэх бүх нөхцөл бололцоог анхааралтай судлах зорилгоор тусгай комисс байгуулжээ. Сөүлийн мэдээлснээр, дэлхийн II дайны үеэр 200 мянга гаруй солонгос, хятад эмэгтэйчүүд япон цэргүүдийн хүчирхийллийн золиос болсон байна.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж