Вилл Смитийн бүтээж буй Бирдийн дүр шүүмжлэлд өртөв

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Вилл Смитийн бүтээж буй Бирдийн дүр шүүмжлэлд өртөв

Вилл Смитийн бүтээж буй Бирдийн дүр шүүмжлэлд өртөв

Бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн киноны нэг “Аладдин”-ыг шинэчлэн найруулж, бодит дүрслэл бүхий уран сайхны кино бүтээхээр болсон билээ. Тэгвэл Уолт Диснейн шинэ уран бүтээл болох “Аладдин” киноны албан ёсны трейлер өчигдөр /2019.02.11/ Youtube-д тавигдсан байна. Ирэх тавдугаар сар нээлтээ хийх “Аладдин”-ын киноноос үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан дүр бол яах аргагүй Вилл Смитийн бүтээж буй Жинни буюу бирдийн дүр боловч киноны трейлер цацагдсаны дараа ихэнх хүмүүс түүнийг элэглэж, “аймшигтай харагдаж байна” хэмээн бичиж байгаа юм.

Твиттер хуудсанд Вилл Смитийн шинэ дүрийг олон хүмүүс шүүмжилсэн байна. “Вилл Смитээс болж өнөө шөнө хар дарах нь”, “Ийм царай харчхаад яаж шөнө тайван унтах вэ?”, “Хүүхдүүддээ л үзүүлэхгүй юм шүү” зэргээр хүмүүс жиргэсэн бол Yotube хуудсан дахь киноны трейлерийн дор “Вилл Смит рүү зүгээр л цэнхэр будаг цацчихаж”, “Тэр аварга том анаахай шиг л харагдаж байна”, “Аладдины гурван хүслийн нэг нь бирдийн царайг өөрчлөх байх болтугай”, “Бирд яг л Аватарын нүүр хувиргалтын бүтэлгүйтсэн хувилбар шиг харагдаж байна” зэргээр бичиж байна.

Харин тус киноны найруулагч Гай Ричи жүжигчин Вилл Смитийг Жинни хэмээх бирдийн дүрд тоглоход чамлахааргүй чадварлаг, бас өндөр булчинлаг бие нь агуу хүч чадлын илэрхийлэл болж чадна гэж үзсэн аж.

Анх 1992 онд дэлгэцнээ гарч байсан Уолт Диснейн хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн тус киног тус кинон дээр найруулагч Гай Ричи ажиллаж байгаа юм. Түүнийг “Шерлок Холмс” цуврал киноны найруулагч гэдгээр нь хүмүүс сайн мэддэг билээ.

Тус киноны Аладдины дүрийг Египет гаралтай жүжигчин Мена Массуд бүтээж байгаа бол түүний дурлалт бүсгүй Жасмин гүнжид Английн жүжигчин Наоми Скотт тогложээ. “Аладдин” киноны шинэ хувилбар нь тавдугаар сарын 24-нд албан ёсоор нээлтээ хийх юм.

Сонирхуулахад, 1992 онд гарсан “Аладдин” хүүхэлдэйн кино нь хоёр Оскарын шагнал хүртэж, Уолт Дисней кино компанид 504 сая ам.долларын ашиг орлогыг авчирч байв.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж