Xалтиргаа гулгаа ихтэй байгааг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Xалтиргаа гулгаа ихтэй байгааг анхааруулж байна

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Зам, даваа халтиргаа гулгаа ихтэй байгааг анхааруулж байна.

2015 оны 04 дүгээр сарын 06-ны 21 цагаас 04 дүгээр сарын 07-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

 

2015 оны 4 дүгээр сарын 08-наас 4 дүгээр сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8, 10-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд зүүн зүгийн нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 8-9-нд зүүн зүгийн нутгаар, 10-нд зарим газраар, 11-нд нутгийн баруун хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж