Зарим иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа хандивлах хүсэлтэй байна | News.MN

Зарим иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа хандивлах хүсэлтэй байна

Зарим иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа хандивлах хүсэлтэй байна

Зарим иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа хандивлах хүсэлтэй байна

“Эрдэнэс-Тавантолгой” компаниас Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран “Эрдэнэс-Тавантолгой-Инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөнийг өнөөдөр /2019.02.12/ Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.

Уг зөвлөгөөнөөр байгалийн баялгаа зөвөөр ашиглаж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах буюу шатдаг хий, моторын түлш, утаагүй түлш, ногоон технологи нэвтрүүлэх, баяжуулах үйлдвэр байгуулах, Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх зэрэг ажлын талаар эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлж байна.

Зөвлөгөөнд оролцож буй мэргэжилтнүүдээс сэтгүүлчид “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны талаар илүүтэй сонирхон асууж байлаа. Ингээд дараах эх сурвалжуудын яриаг хүргэе.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭРДЭМТЭН СУДЛААЧИДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ НЭГ ЖИЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

-Түүхий эдийг хэрхэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох вэ гэдгийг өнөөдөр ярих цаг болсон. Эрдэмтэд юу бодож байгааг Засгийн газар бодитоор хэрэгжүүлэх цаг ирсэн. Ер нь дэлхийн улс орны хоорондын өрсөлдөөн бол инноваци, үйлдвэрлэл, шинжлэх ухаан болж байна. Тэгэхээр бидний хувьд зөвхөн дөрвөн жилээр харж болохгүй. Өнөөдрийн зөвлөгөөнөөр монголынхоо эрдэмтэн, судлаачидтайгаа нэг жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашлаад бид яаралтай баялагийн сан байгуулах ажлыг цогцоор нь судлах шаардлагатай байна. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр өгөх үү гэдэг дээр иргэдийн саналыг харж байгаа. Зарим иргэд нэмүү өртөг шингээсэн инноваци юм уу, эдийн засгийн тэргүүлэх чиглэлд хувьцааны ногдол ашгаа хандивлаж болох уу гэж байна. Энэ асуудал дээр Засгийн газраас комисс гаргаж ажиллах нь зүйтэй юм. Одоогоор Засгийн газраас 1072 хувьцааны нэгжийн үнэ хэд байх вэ, бүртгэлээ хэрхэн явуулах вэ гэдгийг судалж байгаа. Нийгэмд үүсээд буй эргэлзээг тайлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас долоо хоногт нэг удаа хүссэн асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч байх болно. Жишээлбэл, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны талаарх мэдээлэл байна.

 Б.ГАНХУЯГ: ОДООГООР 1072 ХУВЬЦААНЫ НЭГЖ ҮНИЙГ ТООГООР ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

-Ер нь бол инноваци, нэмүү өртөг шингэх, эцсийн бүтээгдэхүүн болгох гэдэг бол бизнесийн эцсийн зорилго мөн. Энэ зорилгынхоо хүрээнд ч үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байгаа. Манай компанийн зүүн, баруун уурхай олборлох техник, эдийн засгийн үндэслэлүүд 2011, 2012 онд батлагдсан. Энэ техник, эдийн засгийн үндэслэлийн хүрээнд ч гэсэн нүүрс олборлох хугацаа, төмөр зам, авто зам, хими технологийн үйлдвэр, усан хангамжийн асуудлыг өндөр түвшинд авч үзсэн. Одоо ч энэ судалгааны ажлууд үргэлжлээд явж байгаа. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн олон улсын зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой асуудалд ч эрдэмтэн судлаач, шинжээчид ажиллаж байна. Хуулиараа бол 50 хоногийн хугацаанд эрх бүхий байгууллага шийдвэрлэх заалт бий. Энэ хүрээнд Засгийн газрын түвшинд ярьсан зүйл байгаа. Ер нь бол аудитын тайлангийн дараа манай компанийн төлөөлөн удирдах зөвлөл тайланд үндэслэн шийдвэрээ гаргах ёстой. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар танилцуулах үүрэгтэй. Одоогоор бол иргэдийн 1072 хувьцааны нэгж үнийг тоогоор хэлэх боломжгүй байна. Учир нь Үндэсний аудитын газраас баталгаажсан тайланг Татварын ерөнхий газраас баталгаажуулдаг. Манай компанийн хувьд 2010 оноос хойш хасах баланстайгаар үйл ажиллагаагаа эхлэн 2016 он хүртэл ашиггүй ажилласан. Харин 2017 онд 410 тэрбум төгрөг, 2018 онд 700 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Засгийн газрын эрх хэмжээнд 1072 хувьцааг 2014 оноос хойш төрсөн хүүхдүүдэд олгох, хувьцааны хэмжээг нэмэх эсэхийг шийдвэрлэнэ. Яагаад гэвэл төр компанийн 85 хувийг эзэмшиж байгаа шүү дээ.

Зөвлөгөөний үеэр академич Б.Авидын танилцуулсан “Нүүрснээс утаагүй түлш, нийлэг хий гарган авах тнехнологи” гарган авах тухай илтгэл сонирхол татаж байв. Тэрбээр ярихдаа

“Монгол Улс түүхий нүүрс, зэсийн үйлдвэрлэл дээр суурилж хөгжинө гэдгийг яриад байна. Нүүрс дотроо гүнзгий боловсруулалт. Гүнзгий боловсруулалт нь нүүрсийг коксжуулах, хийжүүлэх хоёр арга бий. Нүүрсийг коксжуулж төмрийн хүдрийг боловсруулж, цэвэр төмөр экспортлох боломжтой болох юм. Нөгөө талаасаа түүхий нүүрсээс хий гаргаж авч болно. Байгалийн хий гарган авч, утааны асуудлаа ч шийдвэрлэх боломжтой. Манай улсад хийн аж үйлдвэр хөгжөөгүй учраас суурь аж үйлдвэрийг хөгжүүлж, эрчим хүч, дулаан гарган авах бололцоотой. Мөн манай улс зэс хайлуулах үйлдвэр барих гэхээр үйлдвэрээс гарч буй хүхрийн хүчлийг ашиглах хэрэглээ байдаггүй. Тиймээс нүүрснээс гарах хийг хүхрийн хүчилтэй нийлүүлж, азотын бордоо үйлдвэрлэх ч юм уу маш олон гарц байна” гэдгийг хэлж байв.

Мөн энэ үеэр академич С.Батмөнх “Эрдэнэс-Тавантолгой” компанийн уурхайд шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай цахилгаан хангамжийн асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьлаа.

Тэрбээр “Цаашдаа “Эрдэнэс-Тавантолгой” компани түүхий нүүрсийг боловсруулаад байх бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зайлшгүй шаардлага үүсч байна. Үүнийг хэрэгжүүлэхэд цахилгаан эрчим хүч, усны хангамж чухлаар тавигдах болно. Говийн нутаг дэвсгэр цахилгаан эрчим хүчний хангамж дутагдалтай газар. Тийм учраас нүүрснээс хий гаргах зэрэг бусад төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дагалдах эрчим хүчийг ашиглаж болно. Цаашдаа уур хийн цахилгаан станц баригдах асуудлыг ярьж байна.” гэж ярилаа.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-02-12 202.9.43.144

миний хувьд ногдол ашгаа авалгүй дулааны цахилгаан станц барих төсөлд хөрөгө оруулалт хийж үүнээсээ ашиг хүртэх хүсэлтэй байна хоёрын хооронд мөнгө авч өөрт ч ашиггүй хүнд ч ашиггүй үрэхгүй мөнгөө өсгөх эх орондооч цаашидын хөгжилд нь тус болноо хорин мянга тарааж байхад архи авч б**в боорцог аваад жаргасан хүн байна уу тэр мөнгөөр жижиг үйлдвэр барьсан бол улсын хөгжилд ямар их тус болох байв даа улс баян бол ард түмэн баян гэдэг үнэн

Avatar

Зочин 2019-02-12 66.181.184.133

хувьцаагаа авсан нь дээр байхоо. Одоо ч хульхидуулахгүй шүү. Юун эх орон бүтээн байгуулалт. Хэдэн хулгайч аваад л дуусна

Avatar

Иргэн 2019-02-12 202.126.89.238

Ийм л юм хийх гэж хэрэгжүүлэхийн дарга болсон байна. Төрийн мэдлийн 85%н хувьцааны ноогдол ашгаар хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй. Эхлээд монголынхоо хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг болчих хэрэгтэй байхаа. Ард түмэн ингэж хүсэж бн гэж худлаа ярих хэрэггүй. Бас л дундаас нь мөнгө идэх арга!!!!

Avatar

мр 2019-02-12 66.181.161.100

ганц нэг хүний яриаг нийт болгохгүй шү. мѳнгѳѳ авья хѳѳе

Avatar

balai garchig=talhnii bicheech 2019-02-12 202.9.44.230

news.mn = tarhi ugaalt. Bid mal bish humuus!!!

Avatar

Zochin 2019-02-12 103.229.121.33

Saikhan hutsahiin maa ard tvmnii tarhiig ugaaj bgaad yamar negen yumand handiwlah nereer bvrtgvvlsen 1 say garui irgediin mungiig nuulvvlj bgad ideh ni de olon yum hutsalgvi zvgeer l awah yostoi yumaa ih ch bai baga ch bai ard tvmendee ug chadahgvi bol chatsaga tsarailaad z**l

Avatar

иргэн 2019-02-12 202.70.36.226

Хандивлах нэг нь хүслээрээ хандивлана л биз. 1072 хувьцааныхаа ашгииг авах л хэрэгтэй. Цаана нь үлдэх өчнөөн тэр бумаар нь улс орны хөгжил цэцэглэлтэд хөрөнгө оруулах зүйтэй. Ард түмэн бид чинь ашгаасаа хүртэх эрхтэй. Юуун сүрхий эх орончид гараад ирэв.

Avatar

иргэн 2019-02-12 202.179.27.33

Хандивладаг нэг нь хандивалдаг л юм байгаа биз Өөрт Ноогдсон ашгаа авч л таараа Эх орон ч Үзэл гэдэг чинь Гудманд нус цэр Хогоо хаяхгүй Архидаж танхайрахгүй Хөшөө тойрч морь харахыг Цээрлэхээс л эхэлдэг юм шүү дээ Түүнээс хэдхээн Хулгайч Луйварчидын хармааг түнтийлгэхыг Эх оронч Үзэл гэддэггүй юм даа

Avatar

erh chuluu. 2019-02-12 202.9.44.86

nam dagasan ene daldagar oligtoi yum hiij chadahgui ee.

Avatar

Зочин 2019-02-12 202.21.106.158

Иргэдэд ашиг хүртээх хэрэгтэй. Бүтээн байгуулалтанд гээд л алга болгож болхгүй ээ. Бүтээн байгуулалтын мөнгө бол хангалттай босгодог юм биш үү.

Avatar

Ё 2019-02-12 66.181.161.2

5 толгойн хувьцаа бирж дээр гарад их үнэ хүрч нугын ашиг хийнэ гэж бодоод бх шиг бна. Эхлэд өмнө нь монголоос хонконгын бирж дээр гарсан хувьцааны үнийг сонирхоё. Жишээ нь mongolian m… corporation нэгж хувьцааны үнэ яг өнөөдөр 0.14 hkdollar үнэтэй монгол мөнгөнд шилжүүлбэл 48 төг анх гарч бхдаа хувьцааны үнэ гайгүй өндөр бж улс төр тогтворгүй болохоор энэ хүртэл унасан бх. 5 толгойн хувьцаа бирж дээр гарад энэ компанийн хувьцааны үнэнээс нэг илүү гарах нь юу л бол. 1 их мөнгө олохгүй бхөө

Avatar

Зочин 2019-02-12 202.126.89.41

Олсон энэ ашгаараа бага ч болтугай төмөр зам тавьсан нь дээр байхоо тэгвэл 10 жилийн дараа төмөр замтай болчих юм байгаа юм уг нь
Тараагаад ямар ч үр дүнгүй ч хоосон хоцорно

Avatar

зочид 2019-02-12 202.21.97.90

1072 биш шүү 3100 ш хувьцаа нэг хүнд ноогдох ёстой төрийн түшээд авсан хувьцаагаа ард түмэндээ өгөөч шударга байя

Avatar

зочид 2019-02-12 202.21.97.90

1072 биш шүү 3100 ш хувьцаа нэг хүнд ноогдох ёстой төрийн түшээд авсан хувьцаагаа ард түмэндээ өгөөч шударга байя

Avatar

Иргэн 2019-02-12 202.126.89.238

Төрийн мэдлийн 85 % хувианхаа ноогдол ашгийг хөрөнгө оруулалтанд зарцуулаад иргэдэд очих ноогдол ашгийг дансанд нь хийх хэрэгтэй.

Avatar

Бид 2019-02-12 64.119.24.10

Энэ сонин, улсаа хорлож байгаа санаанаас татгалзсан нь дээр. Заавал ч үгүй ЭЭТ оос гаргах ёстой л юм бол НД санг аривжуул. НД татварын (шимтгэл)-ийн хэмжээг бууруулчих.

Avatar

Bogo 2019-02-12 122.201.24.101

иргэн бүр ноогдол ашигаа баялагийн сандаа хандивалцгаая монголчуудааэнэ жилийн ноогдол ашиг нь 30 орчим мянга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж