“Монголоос Буриад руу хиам нийлүүлээгүй”

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

“Монголоос Буриад руу хиам нийлүүлээгүй”

“Монголоос Буриад руу хиам нийлүүлээгүй”

Монголоос Буриад руу нийлүүлсэн хиамнаас гахайн мялзан илэрсэн талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаад байгаа. Мялзангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн С.Ганзоригоос тодрууллаа. 


-Гахайн мялзангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Африкийн гахайн мялзан өвчин БНХАУ, Польш, Малдав, Нигери зэрэг оронд гарсан байгаа. Монгол Улсад 2019 оны нэгдүгээр сард гахайн мялзан бүртгэгдсэн. Одоогоор 11 аймаг, Улаанбаатар хотод энэ өвчин илэрсэн. Эдгээрээс есөн аймгийн хорио цээрийн дэглэмийг татан буулгах шатанд очсон байна.  Сэлэнгэ, Өвөрхангай, Улаанбаатарт энэ өвчин шинээр бүртгэгдээгүй ч хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Мялзангийн улмаас 2735 гахайг устгаж, халдваргүйжүүлсэн.

-Монголоос Буриад руу нийлүүлсэн хиамнаас гахайн мялзан илэрсэн гэсэн мэдээлэл байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?  

-Монгол Улс гахайн гаралтай бүтээгдэхүүн экспортолдоггүй. Энэ талаарх мэдээлэл манайд албан ёсоор ирээгүй.  Хэрэв ийм тохиолдол гарсан бол манайд албан ёсоор хандах ёстой. Өөрөөр хэлбэл, Монголоос Буриад руу хиам нийлүүлээгүй.

-Мах махан бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрүүд, гахайн мах, өөхийг гаднаас авдаг. Импортын бүтээгдэхүүнээр дамжин гахайн мялзан өвчин дахин орж ирэх магадлалтай. Үүнд  ямар хяналт тавьж байна вэ?

-Импортын түр хоригийг цуцалсан байсныг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар дахин цуцалсан. Ингэснээр импортын хориг үйлчлэхгүй байгаа. Гахайн гаралтай импортын бүтээгдэхүүн тодорхой хяналтын дагуу орж ирж байгаа.

-Одоо Монголын зах зээлд байгаа гахайн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюулгүй гэсэн үг үү?  

-Импортоор авч байгаа гахайн гаралтай бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гахайн мялзан үүсгэгч илэрсэн бүтээгдэхүүнийг устгасан. Зах зээлд борлуулж байгаа бүтээгдэхүүн нь өвчин үүсгэгчээр бохирдоогүй байгаа гэсэн үг.

-Гахайн мялзан Монголд илрээд бараг сар болж байна.  Энэ хугацаанд Африкаас гаралтай уг өвчин Монголд орж ирсэн шалтгаан тодорхой болсон уу?

-Урьдчилсан байдлаар импортын бүтээгдэхүүнээс дамжсан байж болзошгүй гэж үзэж байгаа ч шалтгааныг эцсийн байдлаар тодорхой болгоогүй байна. Тагнуул, цагдаа, цэргийнхэн шалгаж байж, нотолгоо дээр үндэслэн шалтгааныг тодорхойлно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж