ЖДҮХС-ийн зээлийг Хөгжлийн банкны зээлтэй жигнэж жиших боломжгүй | News.MN

ЖДҮХС-ийн зээлийг Хөгжлийн банкны зээлтэй жигнэж жиших боломжгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

ЖДҮХС-ийн зээлийг Хөгжлийн банкны зээлтэй жигнэж жиших боломжгүй

ЖДҮХС-ийн зээлийг Хөгжлийн банкны зээлтэй жигнэж жиших боломжгүй

ЗГХЭГ-ын дарга олон нийтэд хүлээлт үүсгэсэн гэх халуун цэг бүрт хүрч ажиллахаар шийдсэн нь сайн хэрэг. Тухайлбал гурав хоногийн өмнө /2019.02.08/ Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа тус банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж танилцуулахыг үүрэг болгосон. Өнөөдөр энэ танилцуулга хийгдэх учиртай. Гэхдээ хоёр жилийн өмнө Засгийн газраас ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн шалгалтын үр дүнгээс хол зөрөхгүй болов уу. Тухайн үед шалгалтын мөрөөр авах арга хэмжээг авч, илэрсэн зөрчлүүдтэй холбоотой баримт, материалуудыг АТГ болон хуулийн байгууллагад шилжүүлсэн байдаг.

Мөн ЗГХЭГ-ын дарга “ЖДҮХС болон бусад тусгай сангуудын үйл ажиллагаатай биечлэн танилцана” гэсэн. Түүнчлэн амралтын өдрүүдэд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой материалуудтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг өгсөн талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь тодруулгад хариу өгсөн байх юм. Ойрын арав хоногт “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой шинэ шийдвэр, шинэ мэдээ гарах тухай улс төрийн хүрээнд яригдаж хүлээлт үүсгээд байна.

Уг нь эдгээрээс хамгийн барьцтай бөгөөд гэмт хэргийн шинж чанар нь бодитоор батлагдаад байгаа нь ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудал бөгөөд энэ талаар Прокурорын байгууллага ч албан ёсны дүгнэлтээ танилцуулсан. Харин Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн тухайд ЖДҮХС-ийн зээлтэй зүйрлэж зэрэгцүүлэхийн аргагүй билээ. Харьцуулах, харилцан барьцаалж тэнсэх бүр ч боломжгүй. Энэ нь зөвхөн зээлийн хэмжээний ялгаатай холбоотой биш юм.

Гол нь Хөгжлийн банк улс төрийн нөлөөгөөр зээл олгох хэр боломжтой вэ, хаалт, хамгаалалт нь хэр юм бэ. Энэ талаарх “ерөндөг” нь Хөгжлийн банкны тухай хуульд хийсэн “реформ”-той холбогдож таарч байна. Тухайлбал 2017 оны дөрөвдүгээр сараас шинэ хуулийн дагуу ажиллаж эхэлснээр олон өөрчлөлт гарсан. Ялангуяа Хөгжлийн банкны эх үүсвэрт тавигдах шаардлага, эрх мэдлийг хумих тухайд.

Хөгжлийн банк 2011 онд байгуулагдаад гурван жилийн дараа ёс болгож Үндэсний аудитын газар ганц удаа шалгалт хийгээд Дотоод аудитын газраа ганцхан жил үхмэл ажиллуулаад татан буулгаж, 2014 онд дахин байгуулсан ч олигтой ажиллаагүй байсаар шинэ удирдлагуудын гарт очсон. Одоо шинэ хуулиар хяналт шалгалтын зуданд нэрвэгдэх болсон ч Хөгжлийн банкныхан энэ шалгалтууддаа дуртай байдаг нь үйл ажиллагаа цэвэр, ил тод байх нь тэдэнд илүү чухал бололтой. Шинэ хуулиар жил бүр олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн нийцлийн аудит хийлгэдэг, Монголбанк, Үндэсний аудитын газар, Засгийн газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газраас тогтмол шалгалт хийж, дээр нь “улстөржсөн шалгалт”-ууд ч гэнэт хийгдэх болж. Тэгэхээр хяналт шалгалт бол хангалттай.

Хөгжлийн банк бол тусдаа бие даасан хуультай. Гол зорилго нь эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх явдал. Гэтэл ЖДҮХС-аас авч болох зээлүүд энэ банкнаас эх үүсвэр авсан алдаа завхрал их хэмжээгээр гарсан байдаг.

Хөгжлийн банкны шинэ удирдлагууд ажлаа хүлээж авмагцаа энэ завхралыг арилгаж өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч холбогдох хууль хяналтын байгууллагатай ч хамтарч ажилласан байдаг.

Тэгвэл одоо ямар төсөл хөтөлбөрүүдийг яаж сонгож, ямар эх үүсвэрээр санхүүжүүлж байна вэ. Хөгжлийн банкны хуулийн аравдугаар зүйлд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөр, тавигдах шаардлагуудыг хуульчилсан. Хамгийн түрүүнд “Монгол Улсын тогтвортой хөгжил 2030 он” хөтөлбөр, дунд хугацааны хөтөлбөрүүд бий. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөр байна. Эдгээр хөтөлбөрүүдэд туссан “экспорт руу чиглэсэн, импортыг орлосон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ” гэж хуульчилсан. Өмнөх хуулиар яадаг байсан бэ гэхээр УИХ-аас жагсаалтыг нь баталдаг байсан ч огт хэрэгжээгүй аж. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк ашигтай ч бай, ашиггүй ч бай УИХ-аар хууль баталсан л бол төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх үүрэгтэй болчихдог. Үүнийг л улстөржсөн зээл гэхгүй бол юу улстөржсөн зээл гэх вэ. Энэ нь эргээд банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан. Одоо шинэ хуулиар дээрх зүйлүүдэд нийцсэн, гэхдээ эргээд өөрсдөө төлөх чадвартай, эдийн засаг, санхүүгийн хувьд үр ашигтай тийм төслүүдийг санхүүжүүлэх юм. Баталгаа нь хуульд зааснаар “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төслийн 60-аас доошгүй хувь нь экспорт руу чиглэсэн байна” гэж заасан. Үүнийг зөрчвөл хууль зөрчсөн хүн, байгууллага яадаг билээ, тийм хариуцлага хүлээнэ. Мөн хуучин Хөгжлийн банк зөвхөн дангаараа 100 хувь бүх төсөл, хөтөлбөрүүд рүү орж байсан. Харин одоо “Хөгжлийн банк аливаа төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхдээ хөрөнгө оруулагч бусад байгууллагуудтай хамтарч санхүүжүүлнэ” гэсэн заалт байгаа. Энэ нь эргээд төслийг амжилттай болгох, эрсдлийг хуваалцах асуудлыг тодорхой болгож өгсөн.

Шинэ хуулиар зээлд тавих шаардлага өндөр болж Хөгжлийн банкны бодлого журмаар тавьсан шаардлагыг хангасан ААН зээл авах боломжтой болсон болохоор ямар нэг дарга цэрэг, хэн нэгэн сайдын бичээс зурвас огт нөлөөлөх боломжгүй. Хамгийн гол нь Хөгжлийн банкны тухай хууль шинэчлэн батлагдсанаар Хөгжлийн банк Засгийн газраас хараат байдлаар ажиллахгүй болсон. Энэ нь шалгуулахгүй гэсэн үг биш, төсөл санхүүжүүлэх шийдвэрээ бие даан гаргадаг болсон. Үүгээрээ ЖДҮХС-ийн зээлээс ялгаатай. Тухайн бизнесийг биш, тухайн салбарын хөгжлийг дэмждэг. Үүнд газар тариалан, ноолуур, алт, барилгын материалын үйлдвэрлэл  зэрэг салбарт үр дүн мэдрэгдэж эхлээд байна. “МАК”-ийн Хөх цавын цементийн үйлдвэр, “Монполимет” зэрэг нь цемент Хятадаас импортолдог цементийн хэмжээг бууруулахад үр ашигтай төдийгүй барьцаатай, хугацаандаа төлөгдөж яваа зээлүүд. Эдгээрийг улстөрчтэй нь бус зээлийн төлөлт, үр ашигтай нь харьцуулж харах ёстой. Хөгжлийн банкны зээл Монгол ААН-д хамаатай л бол монгол хүн л авч таарна. Тэр үйлдвэрийн цаана хэн нэгэн улстөрч байгаа эсэхтэй үл хамааралтайгаар.

Тэгвэл ЖДҮХС-ийн зээл үүнээс юугаараа өөр вэ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлснээр ажлын байр олноор бий болж, нийгэмд орлогын тэгш хуваарилалт явагдаж, эдийн засгийн тэгш өсөлтийг нэмэгдүүлэн, үйл ажиллагааны хувьд хөрвөх чадвартай аж ахуйн нэгжүүд олширч тэр хэрээр шударга өрсөлдөөн хөгжиж, үндэсний аюулгүй байдал хангагдана гэж үздэг. Монгол Улсад одоогийн байдлаар бүртгэлтэй 78 мянга 585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 60 мянга 330 нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч байна. Улсын хэмжээнд 1 сая 226 мянга 942 хүн хөдөлмөр эрхэлж байгаагаас энэ салбарт 78,3 хувь нь буюу 906 мянга 495 хүн ажиллаж байгаа юм. Энэ салбарт төрөөс санхүүгийн дэмжлэг болгон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, Сум хөгжүүлэх сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож байна. Үүнээс одоогийн байдлаар ЖДҮХС-гаар дамжуулан 7536 зээлдэгчид 835,1 тэрбум төгрөг олгосон бөгөөд 5573 зээлдэгч 561 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөд байна.

Гэтэл гол асуудал нь юунд байв? УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэлэхдээ “ЖДҮ авахаар өгсөн 1041 материалыг шаардлага хангахгүй гэж анхан шатнаас хассан байна. Зээлийг 134 ААН-д өгсөн. Материал маш их дутуу байсан ч гишүүд зээл авсан. Тэгэхээр тэгш бус байдлын зарчим алдагдсан байгаа юм. Дээрээс нь зээл авсан 134 хүн нь анхан шатнаас хасагдахаар материалд зээл авсан учраас энэ бол албан тушаал урвуулан ашиглах гэмт хэрэг мөн! Яах аргагүй гэмт хэрэг. Тийм учраас л оруулж ирсэн” гэж байсан. Прокурорын байгууллагаас “ “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон, зээл олгосон нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй” гэж үзжээ. Улмаар тус газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Эрүүгийн хуулийн 22.1.1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шалгуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Улмаар хэрэг бүртгэлийн ажиллагаанд тус газраас байнга хяналт тавина гэж Нийслэлийн прокурорын газраас мэдэгдээд байгаа юм.

Тиймээс Хөгжлийн банкны зээл, ЖДҮХС-ийн зээлийг тэнгэр газар шиг өөр шүү гэдгийг анхааруулаад байгаа хэрэг. Яаж ч бодсон авсан зээлээ яаж зарцуулж байгааг нь онлайнаар хянаад байх боломжтой Хөгжлийн банкны зээл, ББСБ руу оруулсан эсэх нь тогтоогдож эхлээд байгаа, баригдахаараа 100 хувь буцаагаад төлчихдөг ЖДҮХС-ийн зээл хоёрыг жингийн тухай дээр тэнцүүлэх боломжгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-02-12 103.87.255.66

ЖДҮ г хувийн хэвшлийн аудитын компаниудыг татан оролцуулж шалгаж байгаа гэсэн. Тэд чинь ҮАГазар буюу Ерөнхий аудитортай гэрээ байгуулж ажил гүйцэтгэдэг, чиг үүргээр хангадаг биз дээ. Тэд барьцалдаад ар, өврөө бодоод шударгаар шалгаж чадах уу. Юундаа ингэтлээ уддаг юм. Ил тод хэрэг . Төр шалгаж чадахгүй бол мэргэжлийн хүмүүсийг оролцуулаад ард түмэн өөрсдийнхөө татвараар бүрдсэн мөнгөниийхөө зарцуулалтыг нэг удаа шалгая. Монгол улсын Ерөнхийлөгч өө. Монгол Улсын ИХ Хурлын дарога аа,ЕСайд аа

Avatar

зочин 2019-02-12 103.87.255.66

ЖДҮ бол ил тод гэмт хэрэг . УИХ ын хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэгч ҮАГазрын Дарга буюу Монгол Улсын Ерөнхий аудитор Хүрэлбаатар ЖДҮ гээс мөнгө авсан. Албан тушаалаасаа түдгэлзсэн гэсэн боловч үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байгаа. Энэ асуудлаа яаралтай шийдвэрлээд дараагийн хэрэг рүүгээ орооч . Битгий нэгийг нэгээр цохиж булзайруулаад байгаач. Ард түмнийг тэнэг гэж доромжлоод байгаанмуу.

Avatar

hehe 2019-02-12 126.133.242.67

hugjliin banknihan zahialgaar bichuulhee boliochee. dandaa arin haalgaar zeel ugsun bnleeshdee jishee ni anandbazart 10 terbumig ugsun bnlee zeel avaad yu hiisen ni todorhoi bus. dandaa arin haalgani humuusiig ajild avsan bnlee Batbayaraa. Turiin banknaas hulgai hiij bsan hun hulgai hiihgui geh batalgaa bhgui.

Avatar

zochin 2019-02-12 202.9.43.45

Nernees ni avaad uzvel uls ornii tomoohon tosold zeel ogsog ni ilerhii baih, strategic iin tomoohon ord ch ymuu, jiriin neg uildverlegch esvel irgen guij ochood zeel avchih ni yu l bol, tom ahtai bol boloh bha

Avatar

To 2019-02-12 66.181.190.244

Ene neg amitan Nomtoibayaraad heden tsaas avsan yum baikhfaa

Avatar

Зочин 2019-02-12 202.21.106.141

Энэ хөөрүү Оюунэрдэнэ Хүрэлсүхээс шагналын сайдын албан тушаал аваад бас шинэ даалгавар авсан бололтой!!! Хөгжлийн банк, эрдэнэтийн асуудлаар ЖДҮ чдийн хэргийг замхруулах даалгавар. авсан бололтой.

Avatar

zochin 2019-02-12 103.229.123.69

Munkhbatiin buunii nohoi Choijiljalbuug sain shalga ,ih yum garna daa.

Avatar

Зочин 2019-02-12 103.229.123.69

Munkhbatiin buunii nohoi Choijiljalbuug sain shalga ,ih yum garna daa.

Avatar

Зочин 2019-02-12 139.5.217.71

ЖДҮ-чдийн толгойлогчийн туслах Оюун-Эрдэнэ өөр юм рүү булзааруулж хэргээс мултрах гэж үү. Дээр нь энэ нөхрийн хамсаатны зарим нь Эрдэнэтийн 49-тэй холбоотой юм уу гэмээр, энэ хэргийн талаар бөөрөнхийлсөн, 49-ийн талд гэмээр зүйлүүд ярьсаар байгаа. Зүй нь хоосон 60 тэрбумаар М.Энхболдыг хэлмэгдүүлэхийн оронд, ЖДҮ-чид, Эрдэнэтийн 49 хувийни хулгайн наймаа хоёртой тэмцэж жагсах байлаа. 49-ийнхний гарт орсон уу. Ямар ч гэсэн шударга М.Энхболдоос айж, ял завшсан ба намаа хувааж золигт гаргасан даа

Avatar

Зочин 2019-02-12 150.129.142.241

ждү бол бага гарын хэрэг энэ хулгай биш зээ хѳгижлийн сан бол луйвар дээрэм рэкет

Avatar

ХАЛЗАН 2019-02-12 103.240.240.73

НЯМТЙШИР ГАРАМЖА 2-Н ХҮЧИНД ГАДААДААС ГАНЦ АТГА Ч ЦЕМИНТ АВАХАА БОЛЬСОН ШҮҮ

Avatar

ДҮР ЭСГЭГЧ 2019-02-12 202.179.25.234

ГЭХДЭЭ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ Л ТЭД ДЭЭРЭМДСЭН.ЮУН ЗЭЭЛ.

Avatar

Bold 2019-02-12 119.40.100.154

iduuchidee zailuulaach chi alban tushaald sohorch am hel chin eederch buruu zuil yaridag boloo yu!!!!!

Avatar

zochin 2019-02-12 203.91.119.147

Хөгжлийн банкны зээлүүд цэвэр биш ээ. ЖДҮ +Хөгжлийн банк= бүгдийг нь цэврэл. Энэ л У.Хүрэлсүхийн хийх ёстой ажил

Avatar

ЖДҮ-чин Хүрэлсүх болон түүний нөхөд 2019-02-12 43.243.161.23

ЖДҮ яасан бэ Оюун-Эрдэнэ савсагнуураа. ЖДҮ-гээл ярь чи өөр юм ярьж хүмүүсийн толгой битгий эргүүл

Avatar

Төв аймгийн Миеэ уяач 2019-02-12 202.179.25.234

Төв аймгийн Миенүүд сандрах цаг ирдэг л юм байна.

Avatar

Зочин 2019-02-12 202.131.244.210

Оюука, ЖДҮ яасан бэ? Яагаад өөр зүйл рүү ард олны анхаарлыг эргүүлэх гээд байна аа?

Avatar

zochin 2019-02-12 66.181.187.157

JDU chdig ih hyrlaas erguulen tataa.ard tumen harj bga shu

Avatar

зочин 2019-02-12 192.82.65.120

ЖДҮЧИДээ туух байлгүй дээ.

Avatar

Зочин 2019-02-12 150.129.140.157

жагсаалын 50 иа с дээш хувь нь ЖДУ г эсэргүүцсэн байсан. одооун хөгжлийн банк болоо явчив чи . та нар улс төрийн үхдэлүүд болохын даваан дээр М.Энхболд та нарыг аварлаа. одоо ЖДҮ г яахыг харж байя

Avatar

Зочин 2019-02-12 150.129.140.157

нөгөө Батзандан хаачсан бэ ах нараа албанд тавиад санаа нь амарсан уу

Avatar

Зочин 2019-02-12 150.129.140.157

ЖДҮ г одоо бослогоо хийж байгаад цэгцэл эхлээд.. чамайг харж байгаа шүү ..

Avatar

Зочин 2019-02-12 202.21.106.158

ЖДҮ-г шалга гэхээр л ямар нэгэн том юм сөргүүлж тавиад л,ЖДҮ бол жижигхэн ч гэх шиг. МАНАН ,60 тэрбум,Хөгжлийн банкны хажууд юу ч биш. Зүйрлэх юм ч биш ухааны юм яриад байх юм. ЖДҮ бол тэр тэрбумаар нь, нам нь зохион байгуулалттай олгосон маш том хэрэг л харагдаад байх юм. Янз бүрийн том хэрэг шалгаж байна гээд л ЖДҮ-г тойруулаад өнгөрөх юм байна л даа.

Avatar

Иргэн 2019-02-12 59.153.114.24

Иргэддээ итгэдэггүй , эрхийг нь байнга зөрчиж байдаг , оршин амьдрах газар , өмч хөрөнгийг нь хувьчилж өмчлүүлдэггүй , үүрэгт ажлаа мэддэггүй , татварын мөнгө хөрөнгийг зохистой зарцуулдаггүй ,төрийн үүрэгт албыг чадвартай хүмүүсээр бэхжүүдэггүй , төрөл садныханыхаа тэжээдэг газар болгосон зэрэг дутагдалаа даруй засах хэрэгтэй шүү.

Avatar

Иргэн 2019-02-12 103.111.68.3

ЖДҮ болон Хөгжлийн банкны мөнгөнүүд аль аль нь Монголын ард түмний хөрнөг гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд зээлийн эргэн төлөлт дээр анхаарах хэрэгтэй. Ямар нэг байдлаар найдваргүй зээл гэсэн ойлголт байхгүй байх ёстой. Уг нь иймэрхүү зүйлүүд зээлийн эргэн төлөлтөөр дараагийнхаа санхүүжилтүүдийг хийгээд явах учиртай.

Avatar

Зочин 2019-02-12 202.72.245.204

ЖДҮ БОЛ ХУЛГАЙ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ ХӨГЖЛИЙН БАНКНЫХ БОЛ АЙМШИГТАЙ ТОМ БӨГӨӨД ЭНЭ УЛСЫГ ЖИНХЭНЭЭР НЬ СӨХРҮҮЛЖ БАЙГАА ХУЛГАЙ ДЭЭРМИЫН ХЭРЭГ ШҮҮ МИ БА МАНАН АЙГААД САНДРААД ЭХЭЛСЭН ҮҮ

Avatar

зочин 2019-02-12 202.9.42.249

Мэдэлдээ авах гэсэн л тулаан болж байгаа болхоос шудрага ёс тогтоох гэсэн юм огтоос байхгүй шдээ …Ебать вашу МАТЬ ……

Avatar

МАН сөнөтүгэй !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-02-12 77.247.181.165

За ш** ш** ингэж байгаад ЖДҮ-гээ хаахнуу муу л******д. ЖДҮ-чин Засгийн газар. Ерөнхий сайд нь төрсөн дүү нартайгаа нийлээд ЖДҮ ш****н, Засгийн газрын бүх сайдууд нь ЖДҮ ш****н, өмнөх Засгаа унагахад кноп дарсан бүх УИХ-ын гишүүд нь ЖДҮ ш****н ийм л байгаа ш дээ танай МАН. 2020 онд ард түмний өмнө юу гэж худлаа шааж очих бол гэдэгээс чинь бүр инээд хүрээд байна шүү. Ард түмнийг их доромжилж байна даа. Та нар луу 2020 онд өндөг шиднээ ард түмэн. Үхсэний чинь сонгууль. 2020. 2024 онд лав та нар но

Avatar

Зочин 2019-02-12 202.126.88.43

Зүгээр л мөнгөний хэмжээг нь бодоод үзээч малаа. ЖДҮ гэж хэлд орсон юм шиг л орилох юм. Энд нам ямар хамаа байнаа. Хөгжлийн банк бүр асар их хэмжээний мөнгө хэдхэн хүнд. Сонсноор ганц зөвлөх авахад хэдэн тэрбумаар бодсон гэнүү.

Avatar

зочин 2019-02-12 122.201.21.221

хэн чамайг дэмжиж байна. одоо их ухаантай хуцахаа больчих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж