Д.Трамп, Ким Жон Ун нарын аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэнэ | News.MN

Д.Трамп, Ким Жон Ун нарын аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэнэ

Д.Трамп, Ким Жон Ун нарын аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэнэ

Д.Трамп, Ким Жон Ун нарын аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэнэ
Фан Би Мин

АНУ, Умард Солонгосын төрийн тэргүүн нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт удахгүй Ханойд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Вьетнамын Гадаад хэргийн сайд Фан Би Мин Хойд Солонгост айлчлахаар болсон тухай тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр /2019.02.11/ мэдээлжээ.

БНАСАУ-ын дарга Ким Жон Унтай хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Вьетнамын нийслэл хотноо уулзахаар болсноо Д.Трамп өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлийнхээ үеэр зарласан билээ.

 

Вьетнамын Гадаад хэргийн сайд Фан Би Мин өнөөдрөөс эхлэн Пүрэв гариг /2019.02.14/ хүртэл Хойд Солонгост айлчлал хийхээр болсон байна. Айлчлалаар яригдах гол асуудлуудын тухай Вьетнамын Гадаад хэргийн яамнаас тодорхой мэдээлэл өгөөгүй ч түүнийг айлчлалын бэлтгэл ажил болон Д.Трамп, Ким Жон Ун нарын аюулгүй байдлын асуудлаар Пеньянтай яриа хэлэлцээ хийнэ хэмээн шинжээчид таамаглаж байгаа юм.

Вьетнам, БНАСАУ нь эртний сайн харилцаатай улсууд билээ. Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ил Сун нь 1958 онд хуучнаар Хойд Вьетнамд айлчилж байсан бөгөөд 1955-1975 оны хооронд үргэлжилсэн Вьетнамын дайнд Умард Солонгосын цэргүүд социалист хүчний талд байлдаж байв.

Өдгөө Вьетнам нь социалист дэглэмтэй ч эдийн засгаа илүү нээлттэй болгох бодлого баримталж байгаа бөгөөд 19 жил үргэлжилсэн Вьетнамын дайны дараа АНУ-тай харилцаагаа сайжруулахаар чармайсны дүнд худалдааны эргэлт нь нэмэгдэж, эдийн засгийн нөхцөл байдал нь дээшилж байгаа.

Харин зарим судлаачдын үзэж байгаагаар Трамп Ким нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хийх газраар Вьетнамыг сонгосон нь Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй бол улс орноо хүнд байдалд оруулах болно гэсэн далд утгыг илэрхийлж байгаа аж.

Эх сурвалж: NHK

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж