Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өчигдөр /2019.02.11/ хянан хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргажээ.

Шүүхээс мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

Хэргийг сануулахад, Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа хүү Б.Чулуудайн компанид давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзэн шалгах болсон юм. Түүнийг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх үед НИТХ-аанаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг барилгажуулах шаардлагатай гэх шийдвэр гарч, энэ хүрээнд аж ахуйн нэгж нь иргэнтэй гэрээ байгуулан, газрыг нь байраар солих ажлыг эхлүүлж байв. Иргэд ч энэ төслийг дэмжиж, эхний айлууд нь орон сууцандаа орсон байдаг.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж