Бишрэлтээс өөр тодотголгүй Б.Ундармаа | News.MN

Бишрэлтээс өөр тодотголгүй Б.Ундармаа

Бишрэлтээс өөр тодотголгүй Б.Ундармаа

Бишрэлтээс өөр тодотголгүй Б.Ундармаа

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг 76:1 буланг хүргэдэг билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Б.Ундармааг танилцуулж байна.


Энэ удаагийн парламентын гишүүдийн олонх нь анх удаа сонгогдсон шинэ гишүүд. Б.Ундармаагийн хувьд ч гэсэн шинэ, анх удаа сонгогдсон гишүүн юм. Эдийн засгийн ухааны доктор, профессор мэргэжилтэй түүнийг улс төрийн хүрээнд гэхээс илүү бизнесийн хүрээнийхэн “Бишрэлт” группийг үүсгэн байгуулагч гэдгээр нь илүү сайн мэдэх биз ээ. Зах зээлийн шуурганы үеэр буюу 1994 оноос бизнесийн салбарт хөл тавьж,  “Бишрэлт Холдинг” группийг 2000 он хүртэл удирдаж явсан тэрбээр энэ үеэс улс төрд хөл тавьсан. МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгчээр ажиллаж эхэлснээр улс төрд “шургалсан” нэгэн. Бизнесменүүд намд албан тушаал хашиж, үйл ажиллагаанд оролцдог зарчмаар улс төрд орж иржээ.  Гэхдээ тэрбээр намын арын аппаратад чимээгүй ажилладаг байсан учраас “Бишрэлт” группийн эзэн байсан гэсэн ойлголт л олон нийтийн дунд байдаг.

Гэвч тэрбээр 2000 оноос намтай холбогдож, НИТХ-ын төлөөлөгч, бүр Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайдын албыг хүртэл хашиж байжээ. 2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж гарч ирсэн.  Э.Бат-Үүл баатрын хэлсэнчлэн МАН-ын бор халзан хонь байсан ч сонгогдохоор байсан 2016 оны сонгуульд тэрбээр гарч ирж чадсан. Бизнесийн салбар болон намын арын албанд чимээгүй ажиллаж байсан Б.Ундармаа гишүүний хувьд УИХ-ын гишүүн болсноосоо хойш олны анхааралд өртөх болсон.

УИХ-ын гишүүнээр сонгогдоод гурав дахь жилээ угтаж байгаа ч өнөөдөр түүнд санаачилсан хууль, өөрийн гэсэн тодотголтой зүйлгүй сууна. Харин ЖДҮХС-аас давуу эрх, мэдээлэлд ойр байдлаа ашиглан зээл авсан асуудал нь түүнийг гишүүн байх эрхээс нь хүртэл түдгэлзүүлэх шахсан. Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирэхэд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нэр орж ирсэн. Гэвч МАН-ынхан ЖДҮХС-тай холбогдсон гишүүдээ авч үлдэх тохироотой байсан учраас Б.Ундармаа үлдэж чадсан. Гэхдээ тэр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр оруулж ирсэн бусад гишүүд шигээ өөрийгөө буруугүй гэж мэлзээгүй ч ямар ч шийдвэр гарсан хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан нь улстөрчдөд тэр бүр байгаад байдаггүй шударга байсныг нь хэлэх хүмүүс цөөнгүй байсан юм. ЖДҮХС-аас зээл авсан асуудалд өөрөө холбоогүй, компанийнх нь залуус холбогдсон гэдэг тайлбарыг өгдөг ч прокурорын зүгээс Б.Ундармааг нөлөөлсөн гэх үндэслэлтэй гэдгээ тодотгосон. Асуудал иймдээ тулсны дараа тэрбээр зээлээ хүүтэй нь төлсөн. Гэхдээ анхнаасаа авахгүй байх боломж ч бас түүнд байсан. Ялангуяа ард түмнээс итгэл хүлээж, анх удаа сонгогдсон гишүүн ийм асуудалд холбогдож, бүр бүрэн эрхээ түдгэлзүүлэх хэмжээнд хүрнэ гэдэг улстөрчийн хувьд зохимжгүй үйлдэл юм.

Тав дахь удаагийн чуулганаа өндөрлүүлсэн ч өнөөдөр Б.Ундармаа гишүүнд нааж, зүүгээд хэлчих тодотгол алга. Дөрвөн жил сонгогдоод ганц хууль санаачилдаггүй, чуулганы хуралдаанд ч үг хэлдэггүй, “хэлгүй” гишүүд олон бий. Тэдний нэг болохгүйн тулд үлдэж байгаа жил гаруй хугацаанд УИХ-ын гишүүн Б.Ундармаа гэсэн тодотголтой зүйл үлдээхгүй л  бол “хэлгүй” байсаар бүрэн эрхийн хугацаагаа өндөрлүүлэх вий дээ, эрхэм гишүүн. Ядаж л намтартаа тодотгосон эдийн засгийн ухааны магистр, доктор, профессор  мэргэжлээ ашиглах боломж бий гэдгийг сануулах нь илүүц биз ээ.

 

 

НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1982 онд Нийслэлийн 10 жилийн 24 дүгээр дунд сургууль
  • 1988 онд ОХУ-ын Москва хотод Удирдлагын дээд сургууль Инженер-эдийн засагч
  • 2000 онд Монгол Улсын Их сургууль Эдийн засгийн ухааны магистр
  • 2008 онд Профессор
  • 2008 онд Ph. Доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1988-1990 онд Удирдлагын хөгжлийн институтийн АСУ-гийн төвд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1990-1994 онд ШУДБУХ-ны дэргэдэх Удирдлагын асуудал судлах олон улсын хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан
  • 1994-2011 онд “Бишрэлт Холдинг” компанийн үүсгэн байгуулагч
  • 2000-2010 онд МАСЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч
  • 2004-2008 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2004-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хороон дарга
  • 2010 онд НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч
  • 2011-2012 онд БСШУ-ны Дэд сайд
  • 2012-2016 онд “Бишрэлт Холдинг” компанийн үүсгэн байгуулагч
  • 2013 онд НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч
  • 2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2003 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан
  • 2004 онд Алтангадас одон
  • 2005 онд Банк, Санхүүгийн “Тэргүүний ажилтан”
  • 2006 онд МҮХАҮТ-ын "Хийморь" одон
  • 2006 онд БНБУ-ын Төрийн хүндэт медаль
  • 2011 онд “Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан” цол, тэмдэг
  • 2013 онд Европын Сэргээн босголт хөгжлийн банк /EBRD/-наас “Тhe Outstanding Achievement in Entrepreneurship” буюу “Хувийн хэвшлийн гавъяат алдартан” шагнал
  • 2014 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”

ГАДААД ХЭЛ:

  • Англи
  • Орос

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin . 2019-02-12 175.223.39.75

Altan gadas odon.Hudulmurin gavyani ulaan tugin odongoo ugvul taarna .Bishreltig ajilluulsn gj l ugdgvi yum bol ichmeer yumaa odon medalid todorhoilsn hun nb bas taarchdee .

Avatar

зочин 2019-02-12 103.212.119.168

Ажилчдынхаа цалинг өгдөггүй авгай даа.

Avatar

Иргэн 2019-02-12 202.9.42.44

Бухэл бутэн ундэсний том уйлдвэр байсан хуухдийн хувцасны уйлдвэрийг яаж еерийн болгож авсан тэр том уйлдвэрийн байрыг юу болгосныг нь харцгаа хувьчлал нэрээр хулгайчууд баяжсан энэ уйлдвэр Ажиллаж байсан бол хичнээн хун ажлын байртай монгол хуухдууд хятад хулхи хувцас биш ундэснийхээ уйлдвэрийн хувцсыг емсех блаа

Avatar

nigga 2019-02-12 202.21.126.118

ЖДҮ Ш А А С А Н ХҮН

Avatar

СЭРГЭЛЭН САЙД АСАН ТА 2 ЖДҮ МӨНГИЙГ КАПИТАЛ БАНКИНД ХИЙСЭН ГЭЛҮҮ 2019-02-12 103.212.117.49

117 ТЭРБУМ ГЭСЭН БАЙХАА.

Avatar

Medehgui 2019-02-12 202.131.225.150

Altan gadas haaguur dabhij yabna be. hahaha.

Avatar

Зочин 2019-02-12 202.9.44.68

Уг нь соц үед маш сайхан газар мундаг сургууль төгссөн хүн юм.Даанч шунал нь өөрийг нь хөгжүүлээгүй юм б.на. УИХ-ыг мөнгө олдог газар гээд л бодчихсон юм б.на. Энэ бол "60тэрбум"-ын ажиллагаа байж,энэ бабушка зээлээ яг төлсөн юм болов уу????

Avatar

Профессор цолыг тийм ч ямар авдаггүй юм даа. Ингэж бичихээс ичих хэрэгтэй новшнуудаа 2019-02-12 66.181.176.240

Профессороосоо ичих хэрэгтэй

Avatar

Зочин 2019-02-12 103.26.194.230

Б.Ундармаагийн аав нь социализмын үед Монгол банкны орлогч байсан гэж ярьдаг юм Зах зээлийн үед сэргэлэн аав нь охиндоо зээлийг амархан олж өгч Бишрэлт компани үүссэн түүхтэй Хэрвээ АН төрд гарвал түүний нөхөр нь Бишрэлт компанийг авдаг МАН гарвал Б.Ундармаа удирддаг уян хатан пальдага тогтолцоотой

Avatar

Зочин 2019-02-12 202.131.226.221

Гишүүнийхээ ид шидийг төрөөс мөнгө гаргуулж үзсэн авгай даа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын мөнгө, ЖДҮ, Хөгжлийн банкнаас холбоотой компаниуд нь мөнгө саасан гэдэг. Шалгавал ч но-той зүйл зөндөө гарна доо. худал хуурмагаар дүүрэн авгай

Avatar

Зочин 2019-02-12 202.126.89.188

"Дооктор, профессор" аа яа яа аймаар юмаа?

Avatar

Зочин 2019-02-12 202.126.89.121

Ene avah idehees oor huuli muuli bol boddogchgui bh oo, bank ni baahan ajilchdaa zalilsan geed l boon shuugian bolood baisan odoo harin dampuurch bh shig bna

Avatar

ЖДҮчин Магтаал зохихгүй Ундармаа 2019-02-12 202.21.124.131

Одно магтуулж бичүүлээд эхэлсэн үү? Зохихгүй байна!!! Битгий горьд

Avatar

уншигч 2019-02-12 103.9.90.50

"доктор, профессор" чинь мэргэжил биш, харин эрдмийн зэрэг шүү дээ. Мэдээ бичиж боловсруулдаг, хянадаг хүн нь ямар хүмүүс байна вэ?

Avatar

РАВДАН 2019-02-12 66.181.160.25

ЕР НЬ БОЛ МАНАЙ КОМСОМОЛКА Л ДАА.. ТА БҮХЭН НАМТАР ТҮҮХИЙГ НЬ ЭНДЭЭС УНШАА БИЗ. ТОРГУУД УНДАРМАА ЧИ ОДОО ТОГТНОХ ЭРХЭЭ БАТЛАХ ЁСТОЙ. МКБ ЧАМД ТУСЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА.

Avatar

РАВДАН 2019-02-12 66.181.160.25

ЕР НЬ БОЛ МАНАЙ КОМСОМОЛКА Л ДАА.. ТА БҮХЭН НАМТАР ТҮҮХИЙГ НЬ ЭНДЭЭС УНШАА БИЗ. ТОРГУУД УНДАРМАА ЧИ ОДОО ТОГТНОХ ЭРХЭЭ БАТЛАХ ЁСТОЙ. МКБ ЧАМД ТУСЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА.

Avatar

ман 2019-02-12 49.0.147.37

Хулгайч н**ш

Avatar

zochin 2019-02-12 202.179.26.150

ymar turgen ich ondorlogt chureev??? daanch ooroo ymarch medleggui avgai, ter unetei Bischrelt delguur n ulsad tatvariig unen zovoor tolj charagdaach, odoo ogchruulj chuuliin chariuuchlaga chuleelgech estoi.

Avatar

Pano 2019-02-12 64.119.22.229

BUSAD JDU ZEELDEGCHID YAH VE HAMGIIN NOTSTOI NI ENE AVGAI.S.ERDENE MELHIITEI NIILJ OLON JIL NIIGMIIN DAATGALIIN MUNGU UGAASAN .YADUUCHUUDIIN MUNGU HURTEL HUSSAN ENIIG L ERGUULEN TATAH ESTOI

Avatar

Мал авгай ундармаа 2019-02-12 103.212.117.49

Бишрэлт гэж хүнс бараа аль нь ч хулхи бараагаар дүүрсэн газар. удмаараа шуналын тулам, баяжаад баян шинжгүй

Avatar

Зочин 2019-02-12 202.21.124.131

Ёстой баян шинжгүй шуналын туламнууд доо!

Avatar

Зочин 2019-02-12 202.9.43.109

Бизнес руу анх орохдоо л шууд Холдинг компани үүсгэсэн нь хачирхалтай л юм

Avatar

Зочин 2019-02-12 122.201.31.186

ene sogtuu awgay odoo doktor , professor genee

Avatar

Зочин 2019-02-12 202.9.43.231

Энэ авгайг Яаралтай эргүүлэн татах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж