Г.Баярсайхан гишүүн тойрогтоо ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан гишүүн тойрогтоо ажиллана

 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Чингэлтэй дүүргийнхээ иргэдтэй уулзалт зохион байгуулж, тойрогтоо ажиллахаар болжээ. Тэрээр дөрөвдүгээр сарын 10, 11, 12 болон 17, 18, 19-ний өдрүүдэд дүүргийнхээ 19 хороонд ажиллах хувиар гаргасан байна.  

 

Уулзалтаар УИХ-аас намрын чуулганаар баталсан хууль, тогтоолын төслүүдийг танилцуулах, дүүргийн хэмжээнд тулгамдаж буй бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдтэй санал солилцоно. Мөн өнгөрсөн хугацаанд санаачилж батлуулсан хуулийн төсөл, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавих юм. Дүүргийнхээ иргэдийн саналыг сонсож, хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгах ажээ.  

 

Эх сурвалж: vip76.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж