Индонезэд "Исламын улс" бүлэглэлийг санхүүжүүлэгчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Индонезэд "Исламын улс" бүлэглэлийг санхүүжүүлэгчийг баривчилжээ

Индонезэд "Исламын улс" бүлэглэлийг санхүүжүүлэгчийг баривчилжээ

Индонезийн цагдаа нар “Исламын улс" алан хядагчдын бүлэглэлийг санхүүжүүлдэг байж болзошгүй сэжиг бүхий этгээдийг тус улсын нисэх онгоцны буудал дээрээс даваа гаригт Сири рүү нисэх гэж байхад нь баривчилсан байна.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, баривчлагдсан этгээд Индонезид хэд хэдэн террорист үйл ажиллагаа зохион байгуулахад оролцжээ. Цагдаагийнхны мэдээлснээр, сэжигтэн этгээд “Лалын улс” бүлэглэлд элсэхээсээ өмнө Зүүн-Өмнөд Азийн хэд хэдэн оронд үйл ажиллагаа явуулж буй “Жамаа-Ислам” бүлэглэлийн хэт даврагсдын нэг байсан аж.

Индонезийн парламент өнгөрсөн 2018 оны тавдугаар сард хэт даврагчдын бүлэглэлүүдийн эсрэг тэмцлийг чангаруулсан хууль баталжээ. Үүнээс өмнө тухайн улсын нутаг дэвсгэрт, Христийн сүмийн ойролцоо хэд хэдэн удаа дэлбэрэлт болсны улмаас 30 хүний амь хохирсон аж.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж