Францын аварга шалгаруулах тэмцээний 31 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж дууслаа. Энэ тойрогт тэмцээнийг тэргүүлэгчид болох "Марсель" болон "ПСЖ" клубүүд хоорондоо тулсан бөгөөд "Марсель" клубын "Велодром" цэнгэлдэхэд явагдсан уг тоглолт 3-2 харьцаатай зочин баг болох "ПСЖ" клубын ялалтаар өндөрлөсөн юм.
Ингэснээр нийслэлийн баг болох "ПСЖ" 62 оноотой болж хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бол "Марсель" 57 оноотой гуравдугаар байрт үлдсэн юм.
Тоглолтын 30 дахь минутад эзэн багаас Жиньяк тооны харьцааг нээсэн бол 35 дахь минутад Матюиди хариуг нь барьсан. Харин уг гоолоос найман минутын дараагаар Жиньяк дахин гоолдсоноор "Марсель" тоглолтын эргэн тэргүүлж эхэлсэн ч хоёрдугаар үеийн 49 дэх минутад Маркиньос тоог дахин тэнцүүлж чадсан юм. Харин эзэн багаас Морель 51 дэх минутад гоолдсон ч уг гоол нь өөрийн хаалганд туссанаар зочин баг болох "ПСЖ"-д хожил бэлэглэсэн билээ.
Бусад тоглолтын үр дүн:
Бордо 2 : 1 Ланс
Нант 1 : 2 Кан
Эх сурвалж: www.mminfo.mn