Нэгдүгээр сургуулийн захиралд холбогдох шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сургуулийн захиралд холбогдох шүүх хурал хойшиллоо

Нэгдүгээр сургуулийн захиралд холбогдох шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэд холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.02.12/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч хурал давхацсан гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт өгчээ. Шүүх хуралдаан 2019 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийг хүртэл хойшиллоо.

Хэргийг сануулахад, Г.Бум-Эрдэнэ нь нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас сурагч шилжүүлэн авахдаа хахууль авсан хэрэгт холбогдон Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа юм. Г.Бум-Эрдэнэтэй хамт М.Бат-Эрдэнэ, Ч.Мөнхбат, А.Уянга, А.Баянмөнх, О.Оюунтунгалаг нарыг хахуулийн хэргээр гэм буруутай эсэхийг шүүнэ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4.4, 22.5.1-д зааснаар яллах  дүгнэлт үйлджээ.

Г.Бум-Эрдэнэ нь 1975-1985 онд Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийг төгссөн бөгөөд МУИС-ийн математикийн ангийг дүүргэжээ. Тэрбээр 2002-2007 онд Нэгдүгээр сургуулийн сургалтын менежер буюу хичээлийн эрхлэгчээр ажиллаж, 2017 оноос эхлэн тус сургуулийн захирлаар ажилласан байна.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж