БНХАУ, ОХУ цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Эх сурвалжийн хэлснээр, БНХАУ Таньяны атомын цахилгаан станцын өргөтгөл болох долоо, наймдугаар блокийг “Росатом”-оор бариулах сонирхолтой байгаа аж.
Хоёр улс өмнө нь атомын цахилгаан станцын хоёр блокийг барьсан бөгөөд Таньяны өргөтгөл гурав, дөрөв дэх нь болох юм. Хэлэлцээр ерөнхийдөө болсон бөгөөд одоо улстөрийн шийдвэр гаргахыг л хүлээж байгаа хэмээн эх сурвалж мэдээлснийг Интерфакс дамжуулсан байна.
Х.САЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn