Энгийн боловч мартагдашгүй Валентиныг хэрхэн бий болгох вэ?

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Энгийн боловч мартагдашгүй Валентиныг хэрхэн бий болгох вэ?

Энгийн боловч мартагдашгүй Валентиныг хэрхэн бий болгох вэ?

Валентин бол дурлалт хосуудын хувьд хамгийн гоё баяр. Гэхдээ магадгүй та хоёр хамтдаа багагүй хугацааг өнгөрүүлсэн бол Валентины баярыг илүү сонирхолтой өнгөрүүлэхийн тулд та ямар нэг шинэ зүйл туршиж харилцаагаа илүү сонирхолтой болгохыг хүсч байж магадгүй юм.

Заримдаа бид сайхан зүйлсийг байнга давтаж хийсээр байгаад улиг болгочихдог шүү дээ. Тэгээд илүү онцгой зүйл хайж толгой шаналгадаг. Энэ үед зүгээр л илүү баяр хөөртэйгөөр тэдгээр зүйлсийг хийх хэрэгтэй байдаг. Тэгвэл тэдгээр хамгийн энгийн юм шиг хэрнээ хамгийн утга учирлаг зүйлсийг бид танд эргэн санаж, илүү онцгой зүйл хайхын оронд тэднийг туршиж үзэхийг санал болгож байна.

  1. ХАМТДАА КИНО ҮЗЭХ

Улиг болсон зүйл шиг санагдаж байна уу? Гэхдээ заримдаа шинэ зүйл туршиж үзэхээс илүү хуучин зүйлсээ хийх илүү тохиромжтой байдаг. Ихэнх хосууд танилцаад эхний үедээ кино үзэж болздог шүү дээ. Тиймээс тэдгээр өдрүүдээ яагаад дурсаж болохгүй гэж?

Учир нь кино дууссаны дараа хүмүүс үзсэн киноныхоо талаар халуун яриа өрнүүлдэг шүү дээ. Хайрттайгаа сайхан хайрын түүхтэй кино үзээд сонирхолтой яриа өрнүүлээрэй. Үе үеийн залуусын хайрын түүх өөр байдаг тул хамгийн сүүлд гарсан хайрын тухай киног сонгож үзээрэй.

  1. РЕСТОРАНД БОЛЗОХ

Сонирхолтой кино үзсэнийхээ дараа сонирхолтой яриа өрнүүлэх газар бол яахын аргагүй ресторан юм. Хүн бүрт л орохыг хүсдэг ресторан байдаг шүү дээ. Гаднаас нь хараад, энэ үнэтэй газар байхдаа гэж бодоод өнгөрөхийн оронд хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх онцгой өдрөөр өөртөө бас хайртдаа бэлэг бариж тийшээ орж үзэх хэрэгтэй.

Мөнгөө төсөвлө, утсаар залгаад захиалгаа өг тэгээд тухайн ресторанд тохирохуйц хамгийн сайхан хувцсаа бэлдэж тавиарай.

  1. ШОКОЛАД ХАЙЛУУЛАХ ШИНЭ ЖОР ТУРШИХ

Жил бүр л Валентины баяраар шоколад хайлуулах гэдэг үгийг маш олон сонссон ч нэг их ач холбогдол өгч байгаагүй юу? Тэгвэл энэ жил та өөртөө таалагдсан шоколад хайлуулах жор, зааврыг интернетээс олж аваад хормогчоо зүүгээд, хөгжмөө тавьж байгаад туршиж үзээрэй. Хайрттайгаа хамтдаа шоколад хайлуулж үзэх нь таны амьдралд үлдэх гайхалтай дурсамж болж үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

  1. ХОТООС ГАРАХ

Сар шинийн баярын дараах их хөл хөдөлгөөний дараа хоёулхнаа агаарт гараад, хөтлөлцөөд, байгалийн сайхныг мэдэрч алхаарай. Хязгааргүй уудам талд та хоёр хоёулхнаа гар гараасаа хөтлөлцөөд алхах сайн биш гэж үү?

Гэхдээ энэхүү аяллыг төлөвлөхөөсөө өмнө цаг агаарын урьдчилсан мэдээ харахаа битгий мартаарай. Бяцхан аялалын төгсгөлд сайхан халуун хоолтой газар очихоор бодож маршрутаа төлөвлөөрэй.

  1. ОРГИЛУУН ДАРС ШИМЭХ

Ямар нэг төрлийн баярыг бид оргилуун дарс буудуулж тэмдэглэдэг шүү дээ. Тэгвэл гэгээн хайрын баярыг яагаад оргилуун дарстай цуг тэмдэглэж болохгүй гэж? Оргилуун дарсны  бөмбөлөг бүр зөвхөн та хоёрт зориулагдсан мэт. Хайрттайгаа хамт дуртай телевизийн шоу-гаа эсвэл киногоо ухрааж үзэнгээ шанпан дарс шимээрэй.

Эсвэл үхрийн гол мах эсвэл лазанятай хамт уувал амт нь бүр илүү сайхан хослох болно.

  1. ГЭНЭТИЙН БЭЛГЭЭ БИТГИЙ МАРТААРАЙ

Энэ бүх баяр хөөрийн эхэнд хайртай бүсгүйдээ цэцгийн баглаатай очихоо битгий мартаарай. Эмэгтэй хүнд цэцэг бэлэглэх нь хэтэрхий улиг болсон зүйл мэт санагдаж болох ч яг үнэндээ цэцэг аваад догдолдоггүй эмэгтэй хүн гэж байдаггүй.

Хайртдаа бэлэглэх хамгийн гоё бэлгээ Нэкстээс аваад урамшуулалд нь хамгийн онцгой нэгэндээ цэцэгт мэндчилгээ илгээх эрхийн бичиг авах боломжтой байгаа юм билээ. Та эрхийн бичгээ хэзээ ч ашиглах боломжтой учир дараагийн онцгой баяраар ч ашиглах боломжтой. Харин урамшуулалт хөтөлбөр Нэкстийн бүх салбар дэлгүүрээр 2-р сарын 11-нээс 2-р сарын 15-ныг дуустал үргэлжлэх тул та энэ хугацаанд амжиж худалдан авалтаа хийгээрэй!

Гэгээн Валентины өдөр тань инээд хөөр, аз жаргалаар дүүрэн байг!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж