Дуучин Ариана “Грэмм”-ээс анхны шагналаа авлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Дуучин Ариана “Грэмм”-ээс анхны шагналаа авлаа

Дуучин Ариана “Грэмм”-ээс анхны шагналаа авлаа

АНУ-ын поп дуучин Ариана Гранд хөгжмийн ертөнцийн шилдэг уран бүтээлд олгодог “Грэмм” наадмаас анхны шагналаа авчээ. 25 настай дуучин бүсгүй “Sweetener” цомгоороо  дуучин Пинк, Тайлор Свифт, Келли Кларксон нарыг  ардаа орхин түрүүлжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцоогүй Ариана Гранд сэтгэгдлээ цахим ертөнцөд хуваалцсан байна. Тэрээр зохион байгуулагчдын зарим үйлдлийн улмаас “Грэмми 2019”-д оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдэж байжээ.

Ариана Гранд тус арга хэмжээний  продюссер Кен Эрлихийг түүний  уран бүтээлийн талаар худлаа ярьсан гэж буруутгасан байдаг. Харин Кен, Ариана продюссерүүдэд дуугаа бэлдэх хугацаа байхгүй гэж хэлснийг  ярьсан байна. Дуучин бүсгүй үүнийг нь үгүйсгэснээс гадна Кен намайг шөнөжингөө ажиллаж чадна гэдгийг мэднэ гэв.  Мөн “Дуу хөгжмийн энэ хөтөлбөр нь чиний хүсч байгаагаас илүү сайн байгаасай гэж би найдаж байна” гэж твиттертээ бичжээ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж