Венесуэлд инфляцын түвшин 2.68 сая хувь хүрлээ | News.MN

Венесуэлд инфляцын түвшин 2.68 сая хувь хүрлээ

Венесуэлд инфляцын түвшин 2.68 сая хувь хүрлээ

Венесуэлд инфляцын түвшин 2.68 сая хувь хүрлээ

Венесуэлийн инфляцын түвшин нэгдүгээр сарын эцсийн байдлаар 2.68 сая хувьд хүрсэн тухай тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Үндэсний ассамблейгаас мэдээлжээ.

Энэ оны эхний сарын хувьд Венесуэл улсад Ерөнхийлөгч Н.Мадурог огцрохыг шаардсан тэмцэл хөдөлгөөн өрнөсөн бөгөөд түүнийг шахаанд оруулахын тулд АНУ хориг арга хэмжээгээ улам чангатгасан, мөн барууны орнуудын санал болгосон хүмүүнлэгийн тусламжийг авахаас татгалзсан зэрэг нь инфляцын түвшин ийнхүү огцом өсөхөд хүргэжээ.

Олон Улсын Валютын сангийн мэдээлснээр 2019 оны эцэс гэхэд Венесуэлийн инфляцын түвшин арван сая хувьд хүрэх шинжтэй байна.

Эдийн засгийн асар их хямрал нүүрлэж, гиперинфляцид өртөн, мөнгө үнэгүйдсэн нөхцөл байдлын улмаас бий болсон өлсгөлөн, ядуурлаас зугтан, амьд үлдэхийн тулд эх орноосоо дүрвэн гарах хүмүүсийн тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа юм. Сүүлийн таван жилийн хугацаанд Венесуэлээс дүрвэн гарсан хүний тоо гурван саяд хүрсэн бол НҮБ-ын мэдээлснээр 2019 оны эцэс гэхэд энэ тоо таван саяд хүрэх төлөвтэй байгаа аж.

Нэгэн цагт Латин Америкийн хамгийн чинээлэг улс байсан, газрын тосны асар их нөөцтэй Венесуэлд өнөөдөр мөнгөн тэмдэгт нь ямар үнэ цэнгүй болж, дэлгүүрүүдийн лангуу нь хоосорчээ.

Венесуэлийн эрх баригч социалист намаас бусад бүх улс төрийн хүчин нэгдэж, ард түмнээ уриалан, “дарангуйлагч” Н.Мадурог огцрохыг шаардаж байгаа юм. Түүнчлэн сөрөг хүчний удирдагч, Үндэсний ассамблейн дарга Хуан Гуайдо Н.Мадурог суудлаасаа буух хүртэл Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаа зарласан. Хагарал тэмцэл үүгээр зогссонгүй. Учир нь Ерөнхийлөгч Н.Мадурог ОХУ, Хятад тэргүүтэй улсууд, харин Х.Гуайдог АНУ тэргүүтэй барууны улс орнууд дэмжсэнээр олон улсын хамтын нийгэмлэг ч бас Венесуэлийн асуудлаар хоёр хуваагдаад байна.

Сүйрч, туйлдаа орсон Венесуэлийн эдийн засгийн сэргээх “шинэчлэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн тулд АНУ-аас хоёр тэрбум ам.долларын тусламж авах тухай асуудлыг ирэх Пүрэв гаригт /2019.02.14/ Вашингтонд болох Венесуэлийн сөрөг хүчнийг дэмжигч орнуудын уулзалтаар ярих тухайгаа Х.Гуайдо өчигдөр /2019.02.11/ мэдэгджээ. Мөн тэд Олон Улсын Валютын сангаас ч бас туслалцаа үзүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн аж.

Эх сурвалж: NHK

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-12 106.102.11.202

Монголын хэдэн манкурт зомби сонгогчид МАНАН гэдэг хоёр хулгайчийг дахин дахин сонгож, хоёр хулгайчийг тахин шүтсээр байвал Венесуэлийн араас орж дампуурах нь тодорхой.

Avatar

йыбө 2019-02-12 202.9.43.109

Венесуэль Ялна. Бас Монгол ч Ялна. Манай Женко, танай Мадуро хоёр эх орноо ялуулдаг агуу удирдагчид

Avatar

Зочин 2019-02-12 202.72.245.204

АНТИ ГАЙХАМШИГ ГЭЖ ЭНЭ ДЭЭ МАНАЙ МИДУРО ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН БОЛ БАС ИНГЭХ БАЙСАН ДАА

Avatar

зочин 2019-02-12 202.9.42.249

Даян дэлхийн дарангуйлагч нарын нэр сүрийг нэг мөсөн гутаалаа дөө ….. энэ мадуро мал . ..Одоо дараагын сүйрэх тавилантангууд …. Пу ..н….. Ки ….м …. Си …н …..гээд л явах биз …

Avatar

Зочин 2019-02-12 202.9.43.109

Туркын Эрдагон, Туркменистаны хэн гээд нэлээд хэдэн Ялначууд бий

Avatar

Зочин 2019-02-12 202.131.236.170

Жинхэнэ тэнэглэл

Avatar

Зочин 2019-02-12 202.131.244.210

Манай хоёр хөрш юугаа л дэмжээд явдаг юм бэ дээ?

Avatar

Зочин 2019-02-12 202.179.26.226

Энэ мадуро ард тумнээсээ армиар хамгаалуулаад тур амь зогоож байна олсголон ард тумнийхээ гарт орвол амьдаараа махаа зулгаалгаж ухэх байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж