Мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан таван үйлдлийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан таван үйлдлийг илрүүлжээ

Гаалийн байгууллага энэ 2019 оны нэгдүгээр сарын байдлаар мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан таван удаагийн үйлдлийг илрүүлжээ.  Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бусад байгууллагатай хамтарсан арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд АНУ, Канад, Их Британи, Герман, Испани, Нидерландаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тогтоож, таслан зогсоосон байна.

Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 7-нд Герман улсаас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн илгээмжээс ЛСД гурван ширхэг, Хашиш 20 гр,  Экстази таван ширхэг байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Нидерланд улсаас 10 ширхэг ЛС

2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Герман улсаас 50 гр “Экстази”

2019 оны нэгдүгээр сарын  26-ны өдөр Малайз улсаас ирсэн “ургамалын үр”-нүүдээс хар тамхины агууламж илэрсэн.

Тайланд улсаас ирсэн буухиа илгээмжийг шалгахад  258 грамм мөс байгаа нв илэрч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасны дагуу мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт 5-8 жилийн хорих ял мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд мөн 2-8 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг аж.

Зөрчил, гэмт хэрэгт ихэвчлэн 20-30 насны хүмүүс холбогдож байгаа тул эцэг эхчүүд өсвөр насны хүүхэд, залууст тавих хараа хяналтаа сайжруулж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа болон үерхэж нөхөрлөж буй найз нөхдийг нь таньж мэдэх, хар тамхины хэрэглэгч, захиалагч, худалдан авагч болохоос сэрэмжлүүлэхийг анхааруулж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж