17 настай охиныг аврах гээд гэр бүлээрээ живжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

17 настай охиныг аврах гээд гэр бүлээрээ живжээ

 

Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Шантоу хотод 17 настай охиныг аврах гээд гэр бүлээрээ живж нас барсан эмгэнэлт хэрэг гарчээ. Зугаалгаар явж байсан гэр бүлийн зургаан гишүүн 17 настай охиныг аврахаар цөөрөм рүү орсноор живж нас барцгаасан байна. Эмгэнэлт ослын улмаас 13, 15 настай хоёр хүүхэд бүтэн өнчирч хоцорсон аж. Эх сурвалжийн мэдээлснээр охин цөөрөмд нүүр, гараа угааж байгаад халтирч унасан байна. Золгүй гэр бүл төрөл төрөгсдийнхөө шарилыг эргэж, цэвэрлэх үйлийг гүйцэлдүүлж явсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж