Аладдины адал явдал “Гэгээн муза”-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Аладдины адал явдал “Гэгээн муза”-д өрсөлдөнө

Театрын их наадам болох “ Гэгээн муза” наадмын талаар мэдээлэл хийлээ. Тус наадам ирэх сарын 13-23-нд болох юм. Наадамд Монгол, ОХУ, БНСУ, ХБНГУ, Швейцарь зэрэг найман орны уран бүтээлч өрсөлдөх аж.

Хэвлэлийн хуралд театрын захирал Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу болон Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин С.Сарантуяа, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Нийгмийн соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцсон юм. Тэд наадмын бэлтгэл ажил арванхоёрдугаар сараас эхэлснийг дурдаад энэ жилийн наадамд 48 бүтээл өрсөлдөх болсныг дуулгасан.

Мөн хүүхдийн жүжгийн төрөлд анх удаа 3D бүтээл өрсөлдөх болсон нь “Шилдэг өнгө” продакшны “Аладдины шидэт дэнлүү” жүжиг аж. Жүжгийг тус продакшны жүжигчин Х.Баярмаа орчуулж, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажиллажээ.

Ч.ТУЛГА

Эх сурвалж: "Зууны мэдээ"

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж