УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна. Тус хуралдаанаар бүлгийн гишүүд Тавантолгойн хэлэлцээртэй холбоотой асуудлаар Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонсч буй аж.
УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр нээх үеэр УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн хэлэлцээрийг байгуулахаас өмнө УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тиймээс хууль эрх зүйн хүрээндээ энэ асуудал заавал УИХ-аар хэлэлцэгдэх ёстой юу гэдэгт тус бүлэг байр сууриа нэгтгэх аж.
Монгол Улсын сайд М.Энхсайхан өнөөдөр 15.00 цагт Тавантолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон ч бүлгийн хуралдаанд оролцож байгаа учраас энэхүү хурал тодорхойгүй хугацаагаар хүлээгдэж байна.
Г.ДАРЬ