“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар ярих тусам тохиолдол нь нэмэгдэж байна”

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар ярих тусам тохиолдол нь нэмэгдэж байна”

Хүүхдийн хүчирхийллийн талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаас тодрууллаа.


-Он гарсаар үйлдэгдсэн хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид хүүхдийн хүчирхийллийн талаарх мэдээллийг системтэйгээр хүргэх шаардлагатай. Өнгөрсөн оны мэдээллээр ярилцах нь зүйтэй. Өнгөрсөн онд 235 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Бэлгийн хүчирхийлэл цагдаа дээр шалгагддаг. Харин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүүхдийн эрхийг зөрчихгүй байх тал дээр анхаарч ажилладаг. Хүүхдээс мэдүүлэг авахдаа зориулалтын өрөөнд авах, хүүхдийг өмгөөлөгчөөр хангах зэргээр ажилладаг. Энэ хүрээнд таван төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан бэлгийн хүрчирхийлэлд өртөн нөхөн сэргээх эмчилгээг зайлшгүй авах шаардлагатай байгаа хүүхдэд үйлчилж байгаа.

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нөхөн сэргээх эмчилгээг гаднын оронд хэрхэн явуулдаг юм вэ. Монгол Улсад энэ үйлчилгээг хэрхэн үзүүлж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд 52 хүүхдийг өмгөөлөгчөөр хангаж, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулсан байна. Нөхөн сэргээх эмчилгээ нь долоо хоног үргэлжилдэггүй. Урт хугацаа шаарддаг. Нөхөн сэргээх эмчилгээг сайжруулж, илүү бодитой болгох тал дээр Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Нөхөн сэргээх эмчилгээ гаднын оронд олон янз байдаг. Зөвхөн сэтгэл заслын үйлчилгээгээр хязгаарлагддаггүй. Бие махбодид нь нөхөн сэргээлт явуулах шаардлагатай гэж үздэг. Онгон хальсыг нь оёдог. Энэ төрлийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд оруулах талаар судалж байгаа. Хүүхдийг өөртөө илтгэлтэй иргэн, ээж болоход нь бид хэрхэн туслах тал дээр ажиллаж байна.

-Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаарх түүх, насны талаар ярих нь бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдэд сэдэл болдог. Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн талаар их ярих тусам энэ гэмт хэрэг дараалан гарч байгаа. Хүчирхийлэл үйлдэгч нь насан туршдаа хүчирхийлэлд өртөж байсан хүн, эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй хүн байдаг.

Тиймээс хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдэд “Хүрэхүйн тухай ойлголт”-ыг өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд биед нь хэн хүрч болох, болохгүйн тухай ойлголттой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж