Мария Бутина: Хоногийн 22 цагийг торны цаана өнгөрөөж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Мария Бутина: Хоногийн 22 цагийг торны цаана өнгөрөөж байна

Мария Бутина: Хоногийн 22 цагийг торны цаана өнгөрөөж байна

Тагнуул хийсэн гэх хэрэгт сэжиглэгдэн АНУ-д хоригдож буй ОХУ-ын иргэн Мария Бутина анх удаа өөрийн дуу хоолойгоор үзэл бодлоо илэрхийллээ. АНУ-ын “ABC NEWS” телевизийн сэтгүүлч Жэймс Бамфорд түүнтэй утсаар холбогдсон бөгөөд түүний яриаг бичиж авснаа олон нийтэд дэлгэжээ.

“Right to Bear Arms” хэмээх буу эзэмших эрхийг дэмжигч байгууллагыг үүсгэн байгуулсан тэрбээр одоо АНУ-ын Виржиниа муж дахь хорих ангид 2018 оны долдугаар сараас эхлэн хоригдож байгаа юм.

“Би Оросын тагнуул биш. Хэрвээ би Оросын тагнуул байсан бол хэзээ ч олны нүдэнд ил явахгүй байсан. Хэн ч намайг олж харахгүй. Үнэн намайг хамгаалах болно. Би энд хоногийн 22 цагийг торны цаана өнгөрөөж байна. Шөнө дунд хоёр цаг орчим хорих өрөөнөөс гарч усанд орох, бие засах гэх зэрэг зүйлсээ амжуулдаг. Гэр бүлийнхэндээ их санаа зовж байна. Мөн энэ бүхэн миний нэр хүндэд маш сөргөөр нөлөөлж байна” хэмээн Мария сэтгүүлчтэй утсаар ярихдаа дурдсан байна.

Түүний үүсгэн байгуулсан “Rights to Bear Arms” байгууллагыг Оросын тэрбумтан Константин Николаев санхүүжүүлдэг юм байна. Мөн тэрбээр өмнө нь ОХУ-ын парламентын дээд танхимын гишүүн асан, Оросын Төв банкны дэд захирал Алексанкр Торшины удирдлага дор ажилладаг байсан бөгөөд Торшин нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “Нэгдсэн Орос нам"-ын гишүүн юм.

Эх сурвалж: ABCNEWS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж