Иргэн, ААН-н 5086 гахайнд вакцинжуулалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Иргэн, ААН-н 5086 гахайнд вакцинжуулалт хийлээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйд гахайн сонгомол мялзан  өвчин гарч өнөөдрийн байдлаар нийт 21 торой үхсэн гэсэн мэдээлэл байна. Мал амьтаны гоц халдварт гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан дүүргийн мал эмнэлгээс 3 аж ахуй нэгж, 35 иргэний 5086 гахайд өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,  ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

Хан-Уул дүүргийн дүүргийн онцгой байдлын хэлтэс, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, цагдаагийн хэлтсийн 21 албан хаагч 8 автомашинтай хорио цээрийн  дэглэм тогтоосон бүсэд хөдөлгөөнийг хориглох, тандалт, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцинжуулалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж