“Токио 2020”-ийн медалийг хаягдлаар хийнэ | News.MN

“Токио 2020”-ийн медалийг хаягдлаар хийнэ

“Токио 2020”-ийн медалийг хаягдлаар хийнэ

“Токио 2020”-ийн медалийг хаягдлаар хийнэ

Японы нийслэл Токио хотноо 33 дахь удаагийн зуны олимпийн наадам зохион байгуулагдах билээ. Тамирчдынхаа хувцсыг хаягдал хувцсыг дахин боловсруулж урлахаар болсон тухай мэдээлж байсан Япончууд дахин нэг шинэ санаагаа танилцуулжээ. 2020 онд зохион байгуулах Зуны олимпийн наадам болон Паралимпийн наадмын бүх медалийг гар утас, зөөврийн компьютер зэрэг цахилгаан хэрэгслийн хаягдлыг дахин боловсруулж хийхээр болсон тухайгаа зарласан байна.

Олимпийн медалийг хаягдал материал ашиглаж хийх энэ төсөл 2017 онд эхэлсэн бөгөөд нийт 30,3 кг алт, 4,100 кг мөнгө, 2,700 кг хүрэл шаардлагатай гэнэ. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар энэ 2019 оны гуравдугаар сар гэхэд шаардлагатай материалыг бүрэн цуглуулж дуусах ажээ.

Энэхүү төсөлд зориулж Японы ард иргэд хэрэглэхээ больсон гар утас, зөөврийн компьютеруудаа сайн дураараа зохион байгуулагчдад өгч байгаа ба 2018 оны арваннэгдүгээр сар гэхэд 47,4 тонн хаягдал цугларсан байна.

“Миний хэрэглэж байсан гар утас олимпийн медаль болно гэхээр маш сайхан санагдаж байна” хэмээн хуучин гар утсаа хандивлахаар ирсэн нэгэн иргэн ярьсан байна.

Дашрамд дурдахад Бразилын нийслэл Рио Де Жанейро хотод болсон “Рио 2016” олимпийн наадмын мөнгө, хүрэл медалийн 30 хувь нь хаягдал материалаар бүтсэн аж.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-12 202.9.45.145

Доор сэтгэгдэл бичсэн 2 нөхөр жинхэнэ юм мэдэхгүй мухар сүсэгтээ баригдсан 2 байна даа. Тeхник өндөр хөгжсөн улс гэж ийм байдаг юм. Шашны сeнкротизмд автсан тань шиг хүн монголоосоо гарч сэтгэж чадахгүй иймэрхүү юм бичнэ.

Avatar

Зочин 2019-02-12 202.126.89.160

Муу ертой юм бэ. Олимпийг доромжлоод. Билэг дэмбэрэлгүй ес мэддэггүй эргүү нөхдүүд юм аа

Avatar

Japan 2019-02-12 202.9.42.17

Bileggui ymaa ene yponchuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж