Ерөнхий сайдын суудалд санаархсан Тайландын гүнж | News.MN

Ерөнхий сайдын суудалд санаархсан Тайландын гүнж

Ерөнхий сайдын суудалд санаархсан Тайландын гүнж

Ерөнхий сайдын суудалд санаархсан Тайландын гүнж

Тайландын хааны эгч, гүнж Уболратана Ражаканя Сиривадхана Барнавади ерөнхий сайдын төлөөх сонгуульд нэрээ дэвшүүлснээр дуулиан дэгдээгээд байна. Тэгвэл Тайландын сонгуулийн ерөнхий хорооноос гүнжийн нэр дэвшсэнийг албан ёсоор бүртгэхээс татгалзжээ. Өдгөө 67 настай гүнжийг хааны удмын хүн гэдэг шалтгаанаар нэрийг нь бүртгэхээс татгалзсан байна. Тайландын гүнж сонгуульд нэрээ дэвшүүлснээр хааны удам улс төрөөс ангид байх уламжлалыг зөрчсөн аж. Түүнчлэн Тайландын хаан түүний үйлдлийг үндсэн хуулийг зөрчсөн хэмээн хурцаар шүүмжилжээ.

Тэрбээр Тай Ракса Чарт гэх популист хөдөлгөөнөөс нэр дэвшсэн байв. Тус хөдөлгөөнийг Тайландын улс төрийг 15 орчим жил барьсан Таксин Шинаватраг суудлаас буулгахыг дэмжигчдийн байгуулсан аж. Таксин Шинаватраг Засгийн эрхээс буулгахын төлөөх 2014 оны цэргийн эргэлтээс хойш анх удаа Тайландад бүх нийтийн сонгууль зарлагдсан нь олон улсын анхаарлыг татаж байна. Тайландад 2014  онд төрийн  эргэлт гарснаас хойш  цэргийнхэн Засгийн  эрхэнд гарсан  юм. Тус  улсын түр Засгийн газрыг генерал  Прают Чаноча тэргүүлж байна. Өмнө нь Тайландад төр засгийн эрх барьж байгаа цэргийнхэн бүх нийтийн сонгууль зохион байгуулах хугацааг хойшлуулахыг шаардсан эсэргүүцэгчдийн  жагсаал өнгөрсөн сард болсон. Эсэргүүцлийн жагсаал Тайландын нийслэл Бангкок,  Чиангмай болон өөр гурван хотод нэгэн зэрэг болсон байна.

Бүх нийтийн сонгуулийг энэ хоёрдугаар сард төлөвлөж байсан ч ирэх гуравдугаар сарын 24-нд зохион байгуулахаар болжээ. Ерөнхий сайдын суудалд нэр дэвшигчдийн дунд цэргийн эргэлтийг толгойлж байсан армийн дарга Прают Чаноча өрсөлдөж байна. Тайланд нь 1932 оноос хойш үндсэн хуульт хаант засаглалтай явж ирсэн. Гэвч Тайландын хааны гэр бүл олон сая иргэдийн хүндэтгэл, бишрэлд тулгуурлан илүү нэр нөлөөтэй, эрх мэдэлтэй явж иржээ. Тухайлбал, Тайландад хааны удмыг доромжилбол 15 жил хүртэл шоронд хорих шийтгэлтэй хатуу хуультай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-02-12 182.160.36.101

ДУР ХҮСЛЭЭН ГОЛДОГГҮЙ, ДУНД ЧӨМӨГ СҮҮЖЭЭ ГОЛДОГГҮЙ ГЭСЭН ҮГ БАЙДАГ, МАНАЙД Ч ИЙМ ХҮМҮҮС ИХ ДЭЭ

Avatar

Зочин 2019-02-12 66.181.191.79

67 настай гэхээргүй л харагдаж байна шүү

Avatar

Songuuli 2 sard yum uu sard yum uu Yu bichd bnaa 2019-02-12 202.126.89.148

X

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж