ТАНИЛЦ: 6-9 насны хүүхдүүдийн шилдэг бүтээл

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: 6-9 насны хүүхдүүдийн шилдэг бүтээл

Хүүхэд багачуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль, эх дэлхий, эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах хайр, Монгол Улсын түүх, өв соёлоор бахархах, хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийг нээн илрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор эх орон, ард түмний аж амьдралыг хүүхдийн нүдээр тольдон харуулсан “Хүүхдийн ертөнц” зургийн уралдааны шилдгүүд тодорлоо.

Монголын зураачдын эвлэл, Соёл, урлагийн газар, Болд группийн хамтран зохион байгуулж буй “Хүүхдийн ертөнц” уран зургийн уралдаанд нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 543 гаруй бүтээлээс шилдэг бүтээлийг тодруулсан юм.

NEWS агентлаг "Хүүхдийн ертөнц" зургийн уралдааны 6-9 насны ангиллын I, II, III болон тусгай байранд шалгарсан бүтээлийг танилцуулж байна.

6-9 насны ангилалд нийт 277 зураг ирснээс 

I байранд

  • "Үй Цай" сургуулийн 1Б ангийн сурагч Г.Ундраа

II байранд

  •  "Ирээдүйн Монгол" ТББ-ын сурагч н.Очир-Эрдэнэ "Хотын гудамж
  • "Монгени цогцолбор" сургуулийн 2Д ангийн сурагч Т.Цэлмэг "Монголын нэг өдөр"

III байранд

  • "Шинэ өнөөдөр" сургуулийн 1А ангийн сурагч Б. Гантуул
  • "Ирээдүйн Монгол" ТББ-ын 2Б ангийн сурагч Т.Ананд "Чингисийн байлдаан"
  • "Оюунлаг" дунд сургуулийн 2В ангийн сурагч Н.Содсэцэн "Хоньчин" тус тус шалгарчээ

“Хүүхдийн ертөнц” уралдаанд ирсэн нийт бүтээлийг ирэх зургаадугаар сард Чухаг-2 хотхонд шинээр нээгдэх гэж буй уран зургийн галерейд олон нийтийн хүртээл болгох ажээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж