Европын холбооны Бидний интернет төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Европын холбооны Бидний интернет төсөл хэрэгжинэ

Европын холбооны Бидний интернет төсөл хэрэгжинэ

Европын холбооны судалгаа, инновацийн Horizon 2020 FET (Future Emerging Technologies) хөтөлбөрийн хүрээнд 2019-2022 онд хэрэгжих WeNet – Internet of US  төсөлд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Машин оюуны лабораторийн судлаачид оролцож байна.

Энэ төсөл нь хүмүүсийн ялгамжит (diversity-aware) харилцааг хиймэл оюун, машины оролцоотойгоор сайжруулах платформ, протоколыг хөгжүүлэх зорилготой. Тодруулбал, өнөөгийн нийгмийн харилцаанд хүмүүсийн хооронд тулгарч буй асуудал, хоорондын үйл хэргийг технологийн тусламжтайгаар сайжруулах, нэг нэгэндээ тусалж чадах хүмүүсийг зөв цагт холбож өгөх ялгамжит загвар боловсруулж хэрэгжүүлэх юм. Жишээлбэл, оюутнууд хамтарч суралцах, өдөр тутмын амьдралдаа бие биедээ туслах зэрэг харилцаанд машин оролцож дэмжих болно. Үүний тулд хүмүүсийн мэдлэг туршлага, боломж бололцоо, зан төлөвийг машинд загварчилж нийгмийн-мэдлэгийн төв (social hub) үүсгэж ажиллах бөгөөд их өгөгдлийн тооцооллын аргаар мэдлэгийг боловсруулж хэрэгжүүлэх юм байна. Төслийг хэрэгжилтэд мэдлэгийн граф, хиймэл оюун, машин сургалт, ялгамжит нийгмийн харилцаа, өгөгдлийн нууцлал ба ёс суртахуун зэрэг технологи, асуудлуудыг судалж хэрэглээнд түүчээлж нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Энэ төсөлд Итали, Кипр, Израйл, Швейцар, Испани, Их Британи, Герман, Дани, Парагвай, Монгол, Энэтхэг, Мексик, БНХАУ зэрэг улсын 15 их дээд сургууль, судалгааны байгууллага, технологийн компаниуд оролцож байна. Төслийн эхлэлийн уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 30-аас 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд Италийн Трэнтогийн их сургууль дээр болж манай сургуулиас Машин оюуны лабораторийн Мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн багийн ахлагч Др. Г.Амарсанаа, Хэл боловсруулалтын багийн ахлагч Др. Ч.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэй оролцоод иржээ.

Төслийн талаарх мэдээллийг @WeNetProject твиттер хаяг, https://www.internetofus.eu вэб сайтаар авч болох юм байна.

#ArtificialIntelligence #SocialInteractions #Ethics #WeNet

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж