Төрийн дээд одон, медалиар шагнуулсан багш нарт хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Төрийн дээд одон, медалиар шагнуулсан багш нарт хүндэтгэл үзүүллээ

Төрийн дээд одон, медалиар шагнуулсан багш нарт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Их Сургуулийн зарим эрдэмтэн багш нарын хөдөлмөр, бүтээлийг төр засгаас үнэлэн XVII жарны шороон гахай жилийн босгон дээр төрийн дээд одон, медалиар шагнасан бөгөөд өнөөдөр /2019.02.04/ МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар болон МУИС-ийн удирдлагууд шагнал хүртсэн багш нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ үеэр Номын сангийн ахмад ажилтан Л.Оюунцэцэг “Алтангадас” одон, ШУС-ийн Химийн тэнхимийн профессор О.Болормаа “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнуулсныг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар гардууллаа.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар “МУИС-ийн 75 жилийн ойгоор манай багш, ажилтнууд хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлэн төрийн хайр хишгийг хүртсэнээс хойш шагналын буухиа тасраагүй байна. Өнөөдөр та бүхэн МУИС-ийн төгсөгчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, улсаа авч яваа чадварлаг боловсон хүчин бэлтгэсэн гавьяагаа үнэлүүлж эрхэм хүндтэй одон, медаль хүртлээ” гээд амьдралд нь аз жаргал, эрдмийн ажилд нь амжилт хүсэв.

Алтан гадас одонгоор шагнуулсан Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн профессор Д.Чимгээ “Их сургуулийн удирдлагууддаа талархаж байна. Цаашид бид өөрсдийн чадах бүхий л зүйлээрээ сургуулиа дэмжиж туслах болно” гэлээ.

Алтан гадас одонгоор Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн профессор Д.Чимгээ, ШУС-ийн УЗУСТ-ийн дэд профессор Л.Хэрлэн, ШУС-ийн ЭЗО-ын тэнхимийн ахмад багш Д.Хишгээ, Номын сангийн ахмад ажилтан Л.Оюунцэцэг нар, Хөдөлмөрийн хүндэт медалиар ХШУИС-ийн МКУТ-ийн профессор П.Энхбаяр, ШУС-ийн Химийн тэнхимийн профессор О.Болормаа тус тус шагнуулсан байна.

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж