Автобусны цахим төлбөрийн карт захиалах, сунгалт хийлгэх оюутнуудын анхааралд

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Автобусны цахим төлбөрийн карт захиалах, сунгалт хийлгэх оюутнуудын анхааралд

Автобусны цахим төлбөрийн карт захиалах, сунгалт хийлгэх оюутнуудын анхааралд

МУИС-ийн оюутнуудын автобусаар үнэ төлбөргүй зорчих смарт картны захиалгыг 2019 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрийн 17.30 цаг хүртэл ажлын 2 өдөр хүлээн авах тул удирдамжид заасан бичиг баримтыг бүрдүүлэн  хичээлийн 2 дугаар байрны 200 тоотод авчирч бүртгүүлнэ үү.

Хугацаа: 2019 оны 2 дугаар сарын 12-14-ний өдөр хүртэл /ажлын 2 хоног/

Цагийн хуваарь: 10:30-17:30

Цайны цаг: 12:30-13:30

Цахим төлбөрийн карт ШИНЭЭР захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:

  • Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт
  • Картын төлбөр төлсөн баримт. /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана./

Цахим төлбөрийн карт ДАХИН захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:

  • Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт
  • Дахин олгох картын төлбөр, эрх сунгалт төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3600+1000 /картын үнэ+сунгалт/ төгрөгийг УБСК-ийн Төрийн Банкны 105700523235 тоот дансанд тушаана./

Цахим төлбөрийн карт СУНГУУЛАХ оюутнуудын бүрдүүлэх материал:

  • 2017-2018 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан, 2018-2019 оны хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана.
  • Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тушаана./
  • Сунгуулах картын мэдээлэл хүсэлт гаргасан оюутны мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд сунгалт хийгдэхгүй анхаарна уу.

Санамж: Цахим төлбөрийн карт шинээр болон дахин захиалахдаа мэдүүлгийн маягтыг татан авч зааврын дагуу бөглөх. Мөн холбогдох бичиг баримтыг үнэн зөв, бүрэн бүрдүүлсний дараа захиалга өгөх боломжтой. Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнууд өөрийн нэр дээрх картыг шалгахдаа смарт картын хэрэглэгчийн төв 70151289, 78111289 дугаарт хандан өөрийн карт мөн эсэхийг шалгуулах боломжтой.

Мэдүүлгийн маягтыг ЭНД дарж татаж авна уу.

Удирдамж

Татах (PDF, 615KB)

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж