2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр I, II, III ангиллын 16 хувьцаат компанийн 23,951,284 төгрөгийн үнийн дүн бүхий 410,724 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тавантолгой" ХК (TTL+6.59%) болон "Талк Чихэр" ХК (TCK+.15%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко Тур Бюро" ХК (JTB-10.81%) болон "Монгол Шевро" ХК (MVO-5.81%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.32 хувиар буурч 21631.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,475,457,579,284.33 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ