Л.Вонн карьерынхаа сүүлийн уралдаанд хүрэл медаль хүртлээ | News.MN

Л.Вонн карьерынхаа сүүлийн уралдаанд хүрэл медаль хүртлээ

Л.Вонн карьерынхаа сүүлийн уралдаанд хүрэл медаль хүртлээ

Л.Вонн карьерынхаа сүүлийн уралдаанд хүрэл медаль хүртлээ

Уулын цанын 2019 оны ДАШТ энэ сарын 4-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар эрэгтэй даунхилл, супер-жи, эмэгтэй даунхилл, супер-жи болон холимог уралдааны дүн гарч медалийн эзэд тодроод байна.

Энэ жил 34 настай олимпийн алт, хошой хүрэл медальт АНУ-ын уулын цанын тамирчин Л.Вонн тав хоногийн өмнө супер-жи төрөлд осолдоод байсан. Тэгвэл тэр өчигдөр даунхилл төрөлд уралдсан бөгөөд 1 мин 02.23 сек-н амжилт үзүүлж хүрэл медаль хүртлээ. Энэ нь Америк тамирчны хувиар хүртэж буй сүүлийн медаль болж байна.

Учир нь олимп, дэлхийн аварга дэлхийн аварга эхлэх үеэр тэмцээнийг өндөрлүүлээд зодог тайлна гэдгээ мэдэгдээд байсан юм. Хэдийгээр дэлхийн аварга өндөрлөх болоогүй ба жиант слалом болон слалом төрлийн уралдаанууд явагдаагүй байгаа ч эдгээр төрлүүд нь Л.Вонны уралддаг төрөл биш юм. Ийнхүү олимп, дэлхийн шилдэг аварга АНУ-ын уулын цанын нэрт тамирчин Л.Вонн их спортоо орхиж байна. Л.Вонн бол АНУ-ын түүхэнд зургаан өөр дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны тамирчин болж байсан. Түүний амжилтыг эвдэх боломжтой тамирчин бол М.Шиффрин юм.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-11 96.69.189.11

bl

Avatar

Зочин 2019-02-11 66.181.176.200

Цаашдын амьдралд нь амжилт хүсье, хайртай шүү чамдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж