Өнөөдөр сар шинийн зургааны өдөр. Цагаан сарын өдрүүдэд Монголчууд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө уулзан золгоцгоодог билээ. Харин шинийн долоонд буюу маргааш айл хэсэх, гадагш зочлох, хоорондоо золгодоггүй гэх мэдээлэл сошиал орчин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгж байна.
Энэ талаар “Цаглашгүй гэрэлт шүтээн” урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяагаас тодруулахад дээрхийг үгүйсгэлээ. Тэрбээр "Шинийн долоонд золгодоггүй гэдгийг би огт сонсч байгаагүй. Хүмүүсийн л дам яриа байх. Шинийн нэгнээс 15 хүртэл бүх өдөр нь маш сайн өдрүүд байдаг. Шинийн долоонд золгодоггүй гэж шашны ямар ч номд заагаагүй" гэдэг тайлбарыг өглөө.