Ингэж уул овоогоо тахих гэж…

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Ингэж уул овоогоо тахих гэж…

Ингэж уул овоогоо тахих гэж…

Монгол түмний шүтээн болсон хайрхнууд жил бүрийн сар шинийн баяраар хогонд дарагддаг боллоо. Хийморь лундаагаа даатгах нэрийн дор уул овоонд өргөдөг сүү, цай, архи дарс, чихэр, печень, хавсаа, хадаг самбаа нь байгалийг бохирдуулж, хогон овоо босголцдог болов.

Энэ бол Тасганы овооны дүр төрх. Шинийн нэгний өглөө нийслэлчүүдийн нэлээд хэсэг нь буян заяагаа даатгахаар нар мандахаас урьтаж, Тасганы овоонд ирдэг бөгөөд өргөл болгосон идээ ундаа нь өнөөдөр хог болон хөглөрч байна.

Уг нь уул овоогоо тахих ёс нь байгалиа хамгаалах зан үйлтэй холбогдож гарсан зан үйл гэж судлаачид үздэг.  Овооны дэргэд ан хийх, улай гаргах, бие засах, морио унаж өнгөрөх, нар буруу эргэх, чулуу нэмэхгүй өнгөрөх, мөнгө төгрөг тавих, элдэв хог новш хаяхыг онцгой цээрлэдэг уламжлалтай. ‘’Овооны эхэн тандаа, Олзны эхэн наддаа’’гэж хэлээд чулуу нэмж нар зөв гурван удаа тойрдог ёстой хэмээн судар номд бичжээ. Харин эдүгээ дээрх ёс жаяг алдагдаж, байгалиа хамгаалах бус "Мөнгөтэй, хөрөнгөтэй болгож, баяжуулж өгөөрэй" гэж сүсэглэн, сүйтгэдэг болоод удаж байна. Ингэж уул овоогоо шүтэх хэрэг байна уу, монголчууд аа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж