Аваргуудын лиг эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Аваргуудын лиг эргэн ирлээ

Аваргуудын лиг эргэн ирлээ

Хөлбөмбөгийн клубуудын хамгийн том тэмцээн болох Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтууд Мягмар гарагийн шөнө эхэлнэ.

Энэ жил тэмцээний шөвгийн 16-д Английн дөрөв (Ливерпүүл, Манчестер Юнайтед, Манчестер Сити, Тоттенхэм Хотспур), Испанийн гурав (Атлетико Мадрид, Барселона, Реал Мадрид), Германы гурав (Бавари Мюнхен, Боруссиа Дортмунд, Шальке-04), Италийн хоёр (Рома, Ювентус), Францын хоёр (ПСЖ, Лион), Нидерландын нэг (Аякс), Португалын нэг (Порто) клубууд шалгараад байгаа. Хасагдах шатанд хэд хэдэн сонирхолтой тоглолт болно. Тухайлбал, Германы Бавари Мюнхен болон Английн Ливерпүүл, Английн Манчестер Юнайтед болон Францын ПСЖ, Италийн Ювентус болон Испанийн Атлетико Мадрид клубуудын тоглолтыг дурдаж болно.

Шөвгийн 16-н шатны эхний тоглолт маргааш шөнө Манчестер Юнайтед болон ПСЖ, Рома болон Порто клубуудын дунд явагдах хуваарьтай байна. Манчестер Юнайтед клуб Норвеги дасгалжуулагчийн удирдлага дор хожигдол гэдгийг мартаад байгаа. Тэгвэл тэдний өрсөлдөгч ПСЖ клубын довтлогч Э.Кавани бэртлийн улмаас энэ тоглолтонд оролцох боломжгүй болсон.

  • Манчестер Юнайтед – ПСЖ 04:00 цаг
  • Рома – Порто 04:00 цаг

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж