Шома Уно богино үзүүлбэрт дэлхийн рекордыг шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Шома Уно богино үзүүлбэрт дэлхийн рекордыг шинэчлэв

Шома Уно богино үзүүлбэрт дэлхийн рекордыг шинэчлэв

Уран гулгалтын дөрвөн тивийн АШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Анахайм хотын “Хонда” центрт явагдаж дүнгээ гаргалаа. Дөрвөн тивийн АШТ-д уран гулгалт өндөр хөгжсөн Европ тивийн улс орны тамирчид оролцдоггүй. Харин Америк, Ази, Африк болон Австрали-Номхон далайн бүсийн орнуудын тамирчид өрсөлддөг тэмцээн юм.

Энэ жилийн эмэгтэй богино үзүүлбэрт Японы Р.Кихира түрүүлээд байсан бол эрэгтэй төрөлд мөн Японы тамирчин Ш.Уно 289.12 оноогоор тэргүүлэн анх удаагаа дөрвөн тивийн АШТ-ий алтан медаль хүртлээ. Богино үзүүлбэрийн дараах байдлаар 91.76 оноотой 4-р байранд бичигдэж байсан бол чөлөөт үзүүлбэртээ 197.36 оноо авсан. Ингээд нийлбэр дүнгээр аваргын алтан медалийг хүртсэн.

Шинэхэн аварга Ш.Уно алдарт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховений “Сарны сонат”-ын аян дээр үзүүлбэрээ хийхдээ дөрвөлсөн эргэлтийг гурав, тоэ лүүп болон флит эргэлтийг тус бүр хоёр удаа гүйцэтгэсэн юм. Тэрбээр “Би үүнийг хийж чадна гэдгийг өөртөө хэлсэн. Би ямар нэгэн зүйл бодолгүй гүйцэтгэлээ хийлээ” хэмээн ярьжээ. Ш.Уногийн богино үзүүлбэртээ 197.36 оноо авсан нь дэлхийн рекорд амжилт болсон байна.

ЭРЭГТЭЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРЛИЙН МЕДАЛИЙН ЭЗЭД:

  1. У.Уно (Япон) – 289.12 оноо
  2. Жин Боян (БНХАУ) – 273.51 оноо
  3. В.Жоу (АНУ) – 272.22 оноо

Япон залуу Ш.Уно өнгөрсөн оны Пёнчаны олимпийн наадамд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ДАШТ-ээс сүүлийн 2 жил дараалан мөнгөн медаль хүртсэн. Мөн 4 тивийн АШТ-ээс 2017 онд хүрэл, 2018 онд мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил аваргын алтан медалийн эзэн болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж