"Дуу бол бусдын зүрх сэтгэлийг ойлгох хамгийн дөт зам" | News.MN

"Дуу бол бусдын зүрх сэтгэлийг ойлгох хамгийн дөт зам"

"Дуу бол бусдын зүрх сэтгэлийг ойлгох хамгийн дөт зам"

"Дуу бол бусдын зүрх сэтгэлийг ойлгох хамгийн дөт зам"

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өчигдөр /2019.02.10/ болсон 61 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд ирсэн төдийгүй тайзан дээр гарч, дуу хөгжим түүний амьдралд хэчнээн гайхалтай нөлөө үзүүлсэн тухай ярьжээ.

Тэрбээр Грэммийн тайзан дээр дуучин Лэди Гага, Женнифер Лопез, Алиша Кеис, Жада Пинкетт Смит нартай хамт гарч ирсэн юм. “Хөгжим намайг хөглөж, өөрийн түүхээ бусадтай хуваалцах боломжийг олгодог. Реп, рок, каунтри зэрэг бүх л төрлийн дуунд өөрийн гэсэн хүч байдаг. Дуу хөгжмийн ачаар бид сэтгэлийнхээ гүнд баяр баясал, уйтгар гунигийг мэдэрч чаддаг. Мөн дуу бол бусдын зүрх сэтгэлийг ойлгох хамгийн дөт зам. Бид үг хэлээр зүрх сэтгэлээ бүрэн илэрхийлж болох ч дуу хөгжмийн ачаар түүнийг илүү гүн гүнзгий мэдрэх боломжтой” хэмээн Мишель Обама хэлжээ.

Мишель Обама өнгөрсөн оны сүүлээр “Becoming” хэмээх дурсамжийн номоо гаргасан нь богино хугацаанд маш их амжилтыг олж, 2018 оны шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн билээ. Мөн "Becoming" нь сүүлийн арван жилд гарсан хамгийн алдартай, олны хүртээл болсон номоор шалгарсан байна.

Энэ жилийн Грэммийн шагнал гардуулах ёслолд эмэгтэйчүүд маш олон шагналын эзэн болсон нь дуу хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадамд жендерийн тэгш эрх байгаагийн баталгаа боллоо. Түүнчлэн Мишель Обама өөрийн Твиттертээ шагнал гардуулах ёслолыг хөтөлсөн дуучин Алиша Кэисийг ухаалаг, чадварлаг эмэгтэй хэмээн магтаж бичжээ.

Эх сурвалж: CNN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж