Гитлерийн зурсан зураг зарагдсангүй | News.MN

Гитлерийн зурсан зураг зарагдсангүй

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Гитлерийн зурсан зураг зарагдсангүй

Гитлерийн зурсан зураг зарагдсангүй

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Адольф Гитлерийн зурсан усан будгийн таван бүтээлийг Нюрембергийн дуудлага худалдаагаар оруулсан боловч зарагдаагүй байна.

Өнгөрсөн Бямба гаригт /2019.02.09/ Германы Нюремберг хотын “Вайлдер” дуудлага худалдаанд усан будгаар зурсан А.Гитлерийн бүтээлүүд болон түүний эдэлж хэрэглэж байсан ваар, хас тэмдэг бүхий сандал зэргийг оруулсан аж. Дуудлага худалдаагаар орсон зургуудын нэг нь нуур болон уулсыг дүрсэлсэн усан будгийн бүтээл байсан бөгөөд анхны үнэ нь 51 мянган ам.доллароос эхэлсэн байна.

Германы цагдаа нар өнгөрсөн долоо хоногт тус дуудлага худалдааны газраас хуурамчаар үйлдсэн гэх 63 эд зүйлсийг хураан авсан нь А.Гитлерийн уран бүтээлүүд зарагдаагүйн шалтгаан болжээ. Мөн түүний эд зүйлс дээр байгаа хас тэмдэг нь түүхийн хичээлийн боловсрол олгохоос бусдаар бол Германд хориотой байдаг. Харин “Вайлдер-аас гаргасан бүтээгдэхүүний танилцуулгууд дээр хас тэмдэг олон байдаг нь олны дургүйцлийг хүргэдэг.

“Вайлдер” дуудлага худалдаагаар А.Гитлерийн уран бүтээлийг зарж байгаа анхны тохиолдол энэ биш юм. Тухайлбал, 2014 онд түүний зурсан Мюньхен хотын захиргааны байрны зураг 160 мянган ам.доллароор, 2015 онд Нойшванштайн цайзын зураг 110 мянган ам.доллароор зарагдаж байв.

А.Гитлер улс төрийн замналаа эхлүүлэхээсээ өмнө зураач болохыг хүсдэг байсан боловч Австрийн Венийн их сургуулийн уран зургийн ангид шалгуулаад, хоёр удаа татгалзсан хариу авч байжээ. Гэхдээ тэр тийм ч амархан шантраагүй бөгөөд нэгдүгээр дайны өмнө гэрлэсэн хосуудын зургийг зурж , мөнгө олдог байв.

Эх сурвалж: CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-02-11 202.179.27.33

Гитлер ямар ч л гэсэн Хүн төрөлхтөний Түүхэнд нэрээ үлдээчихсэн л Хүн дээ хэдийгээр муугаар хэлүүлдэг ч Герман орон Герман үндэстнийхээ төлөө тэмцэж гарч ирсэн Хүн

Avatar

Gitler bol Mongoliin Janhuu battulga!!! 2019-02-11 202.131.227.50

Gitler bol yag Mongoliin orkuudiin buus janhuu battulga gsen ug!!!

Avatar

Зочин 2019-02-11 150.129.140.18

ЭНЭ НЭГ УГААДАСНААСАА САЛЦАН ГӨӨЛӨӨГ БАЙНАА ЖОНКУУ ОРК ГЭЖ Л НЭГ ЮМ БИЧИЖ СЭТГЭЛЭЭ ХУУРЧ ЯВДАГ БОЛТОЙ .

Avatar

Зочин 2019-02-11 94.25.185.41

Boliochde gitler ulsaa hogiin hulgaich avilgal heel haluuchdaas salagsan delhiin 1 r dainii uriig darj duusagsan ymrch ur baihgui olgoj chadsan hun tegeed ch baraagui zer zewseg uildwerlej uls ornoo hogjuulsen hun etsest n hojigdsniig es tootsuul aguuu hun shuudee

Avatar

666 2019-02-11 103.87.255.42

А.Гитлер

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж