Өмнөд Солонгосоос Хойд Солонгосын нутгаар дамжин Оросын ТрансСибирийн магистралиар Европ тив рүү хүрэх төмөр замын сүлжээний төсөл заавал ажил хэрэг болно хэмээн ОХУ-аас Хойд Солонгост суугаа Элчин сайд Александр Мацегор РИА Новости агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа хэллээ.
“Энэ том төслийн салшгүй нэг хэсэг нь Хойд Солонгосын Ражин /Нажин гэж бас хэлдэг/ Оросын Алс Дорнодын Хасан хоорондох төмөр зам юм. Өмнөд Солонгосоос Европ тив хүрэх төмөр замын магистраль шугам тавих том төсөл зайлшгүй хэрэгжинэ” хэмээн Элчин сайд хэлсэн байна.
Хасан-Ражины төслийн гүйцэтгэгчээр Оросын талаас РЖД компани ажиллаж байна. Энэ төслийг хэдэн жилийн өмнөөс хэрэгжүүлэхээр ярьж тохирсон юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ