Москва хот нийтийн тээврээ эко болгоно

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Москва хот нийтийн тээврээ эко болгоно

Москва хот нийтийн тээврээ эко болгоно

ОХУ-ын нийслэл Москва хот 2021 оноос нийтийн тээврийн паркаа жил бүр 600-800 цахилгаан автобусаар шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн Москва хотын Захирагчийн Тээврийн асуудал эрхэлсэн орлогч дарга Максим Ликсутов хоёрдугаар сарын 8-нд сэтгүүлчдэд хэллээ.

“Төлөвлөсний дагуу энэ 2019 оны сүүлээр эхний 300 электробусыг хүлээн авна. Электробусыг  "ГАЗ" болон "КАМАЗ" компани үйлдвэрлэж байгаа. Хоёр үйлдвэрлэгч тус бүр 30 ширхэг цэнэглэгч станцыг суурилуулж, цахилгааны дэд бүтцэд холбох ажил хийгдэж байна. Гэрээний дагуу үйлдвэрлэгч компани цэнэглэгч станцуудын ажиллагааг 15 жилийн турш хариуцан ажиллана” гэж тэр хэллээ.

Өнөөдрийн байдлаар Москва хотод 42-43 электробус таван чиглэлд үйлчилж байгаа юм. Цаг агаарын ширүүн, хүнд нөхцөлд эдгээр цахилгаан автобус гал алдахгүй ажиллаж байгааг Максим Ликсутов онцоллоо.

Түүний хэлснээр 2021 оноос цахилгаан автобусны нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлэх юм. Тухайлбал, 2020 болон 2021 онд тус бүр 300, харин 2021 оноос хойш жилдээ 600-800 автобусыг үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байна. Нийтийн тээврийг цахилгаан автобусаар хангаснаар хотын байгаль, экологид эерэг нөлөө үзүүлж, энэ байдал нь хотын иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж