Ньюс хөтөч: Нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37-39 градус, бусад хэсгээр 29-31 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • "Эрдэнэс-Тавантолгой" ХК Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлтэй хамтран "Эрдэнэс-Тавантолгой – Инноваци, үйлдвэрлэл" зөвлөгөөнийг зохион байгуулна.  Холбоо барих утас: 99100378

10.00

  • Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний VII дүр таалал барьсантай холбогдуулан Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацан, Шавь нарын төлөөллөөс хурал номын зан үйл, горим дарааллын талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. Холбоо барих утас: 88081261, 88048481

11.00

  • Сонгуулийн ерөнхий хороо Засгын газрын 11-р байрны дугуй зааланд УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42-р тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд хувийн хэвшлийнхэн болон судлаачид хамтран агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах төсөл боловсруулснаа ҮАБЗ-д танилцуулахыг хүсч байгаа талаараа мэдээлэл хийнэ.
  • МN мэдээллийн төвд БЗД-ийн дахин сонгууль, сонгуультай холбоотой шүүхийн шийдвэрүүд, Сонгуулийн тухай хуультай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • Төрийн ордонд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулна.

12.00

  • МN мэдээллийн төвд Монголын ҮЭХ-г шинэчлэн зохион байгуулах түр хорооноос мэдэгдэл хийнэ.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1912.02.12 Манжийн сүүлчийн хаан Пу И ширээнээсээ огцров

1967.02.12 БНМАУ-ын ГЯЯ-аас хийсэн эсэргүүцлийн мэдэгдэлд “БНХАУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яамны үзмэрийн цонхон дээр “Соёлын хувьсгал” зураг тавьсан нь Хятадын Засгийн газраас тус улсыг хүчтэй эсэргүүцэж буйн илрэл мөн гэсэн байна.

1992.02.12 Монгол Улсын хүчин төгөлдөр шинэ үндсэн хуулийн дагуу улсын нэрийг “Монгол Улс” болгон өөрчлөх Ерөнхийлөгчийн тогтоолыг хүлээн авав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж