Хэнтийн нөхөн сонгуульд 14 нам оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Хэнтийн нөхөн сонгуульд 14 нам оролцоно

Хэнтийн нөхөн сонгуульд 14 нам оролцоно

УИХ-аас аравдугаар сард зарласан Хэнтий аймгийн нөхөн сонгууль товлон зарласан тогтоолыг Үндсэн хуулийн Цэц хууль зөрчсөн гэж үзсэн. Ингэснээр өнгөрсөн хугацаанд Хэнтий аймгийн 42 мянган сонгогч  төлөөлөлгүй байв. Тэгвэл 2018 оны намрын отгон чуулганаар нөхөн сонгуулийг товлох тогтоолын төслийг амжиж  баталсан.  Тогтоолын төсөлд тусгасны дагуу ирэх зургаадугаар сарын 30-нд  санал хураалт явуулахаар болсон юм. Харин нөхөн сонгуулийг  товлон зарлах хугацааг энэ сарын 10-наас  гэж заасан нь нөхөн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор буюу энэ сарын 15-ны дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах юм.

Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна” гэж заасан.

Иймд төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвших бол 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий албан тушаалтандаа гаргасан байх шаардлагатай юм.

Өнгөрөгч аравдугаар сард зарласан  нөхөн сонгуулийн хугацааг сунгаагүй байсан бол Улсын дээд Шүүхэд бүртгэлтэй 14 нам  тус сонгуульд оролцохоо мэдэгдэж Сонгуулийн Ерөнхий Хороонд  хүсэлтээ  ирүүлээд байсан юм. Тухайлбал,

  1. Монгол Ардын Хувьсгалт Нам
  2. Хөдөлмөрийн Үндэсний Нам
  3. Ардчилсан Нам
  4. Дэлхийн Монголчууд Нам
  5. Үнэн Ба Зөв Нам
  6. Монгол Ардын Нам
  7. Монголын Ногоон Нам
  8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  9. Монгол Үндэсний Ардчилсан Нам
  10. Зон Олны Нам
  11. Монгол Консерватив Нам
  12. Иргэний Зориг-Ногоон Нам
  13. Ард Түмнээ Хайрлая Нам
  14. Бүгд Найрамдах Нам

Одоо дээрх намууд дахин СЕХ-нд хүсэлтээ ирүүлэх юм.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж