Грэммийн шагнал гардуулах ёслол өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Грэммийн шагнал гардуулах ёслол өндөрлөлөө

Грэммийн шагнал гардуулах ёслол өндөрлөлөө

Грэммийн шагнал гардуулах 61 дэх удаагийн ёслол өчигдөр /2019.02.10/ АНУ-ын Лос Анжелес хотноо болж өндөрлөлөө. АНУ-ын дуу бичлэгийн академийн дээд шагнал болох Грэмми нь дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй, том шагналд тооцогддог. Энэ жилийн Грэммийн шагнал гардуулах ёслол нь жендерийн тэгш эрхийг хамгийн ихээр хүндэтгэсэн, эмэгтэй хөтлөгчтэй, олон эмэгтэй уран бүтээлчид өрсөлдөж байгаагаараа онцлог боллоо. Алдарт дуучин Алишэ Кеис энэ жилийн шагнал гардуулах ёслолыг хөтөлсөн байна.

61 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын онцлох үйл явдлууд:

  • АНУ-ын каунтри дуучин Кэси Масгрэв хамгийн олон буюу дөрвөн шагналын эзэн болов
  • Cardi B “шилдэг реп цомог” шагналыг хүртсэн анхны эмэгтэй боллоо
  • Залуу дуучин H.E.R хоёр шагналын эзэн болов.
  • Childish Gambino-ийн “This is America” “оны шилдэг дуу” тэргүүтэй дөрвөн шагнал хүртэв
  • Дуучин Ariana Grande “Sweetener” дуугаараа анхны Грэммийн шагналаа хүртлээ

Каунтри дуучин Кэси Масгрэв “Golden Hour” цомгоороо “шилдэг цомог” шагналын эзэн болжээ. “Цомог маань ийм их амжилттай явна гэж төсөөлж ч байсангүй. Би каунтри хөгжимд юу юунаас илүү хайртай” хэмээн Кэси Масгрэв шагналаа гардан авах үеэрээ хэлж, цомгийнх нь ажилд гүн туслалцаа үзүүлсэн нөхөр болон дүүдээ талархал илэрхийлжээ.

Кэси Масгрэв

Женнифер Лопезийн шүүмжлэл дагуулсан үзүүлбэр. Дуучин Женнифер Лопез 61 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд Алиша Кеис, Ne-Yo нартай хамт тайзан дээр гарсан төдийгүй "The Best Things in Life Are Free," "Do You Love Me", "Please Mr. Postman" зэрэг дуу дууллаа. Гэвч хар арьстнуудыг хөгжмийн ертөнцөд хүчээ авахад гол нөлөө үзүүлсэн АНУ-ын “Мотаун” дуу бичлэгийн студиэс гаргасан алдартай дуунуудыг Женнифер Лопез ковер хийсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан.

 

Хүмүүсийн хамгийн ихээр хүсэн хүлээсэн үзүүлбэрүүдийн нэг бол яахын аргагүй “The Shallow” дуу байлаа. Дуучин Лэди Гага, жүжигчин Брэдли Күүпер нарын хамтран дуулсан энэхүү дууг Грэммийн шагнал гардуулах ёслолын тайзан дээр Лэди Гага Марк Ронсоны хамт дуулжээ.

“УРАН БҮТЭЭЛҮҮДЭЭ ҮНЭЛҮҮЛЭХЭД ЗААВАЛ ГРЭММИ ХЭРЭГГҮЙ”

“Шилдэг рэп дуу” шагналыг авсан Дрэйк ийн хэлсэн нь олон хүний сэтгэлд хүрчээ. “Энэхүү завшааныг ашиглан дуу хөгжмийн өөрийн ирээдүй хэмээн харж буй залууст хэлэхэд, дуу гэдэг хүний зүрх сэтгэлээс гардаг. Бас дуу хөгжим бол NBA-ийн тоглолттой адилгүй, тиймээс Грэмми гэх мэт томоохон шагналуудаар өөрийнхөө хөдөлмөрийг хязгаарлах хэрэггүй”.

Дрэйк "God’s Plan" дуугаараа "шилдэг реп дуу" шагналыг хүртсэн

Грэммийн шагнал гардуулах ёслолын хамгийн том шагнал бол яах аргагүй “оны шилдэг дуу” билээ. Энэ жилийн хувьд тус шагналыг Childish Gambino “This is America” дуугаараа хүртсэн байна. Энэ төрөлд “All the Stаrs”, “Boo’d Up”, “God’s Plan”, “In My Blood”, “The Joke”, “The Middle”, “Shallow” зэрэг дуу өрсөлдсөн бөгөөд “This is America” дуу нь энэ төрөлд шалгарсан анхны хип хоп дуу болсон байна. Тус дуу нь “шилдэг клип”, “шилдэг реп дуу” зэрэг төрлүүдэд мөн шалгарч, Грэммийн шагнал авсан юм. Дашрамд дурдахад дуучин Childish Gambino буюу Дональд Гловер шагнал гардуулах ёслолд өөрөө ирээгүй байна.

Сонирхуулахад, Грэммийн шагнал нь алтаар бүрсэн пянзны хөгжим байдаг бөгөөд Грэммийн шагнал гардуулах анхны ёслолын ажиллагаа 1959 онд болж байжээ.

Грэммийн улаан хивсний ёслолд ирсэн алдартнууд:

Travis Scott, Kylie Jenner
Shawn Mendes, Miley Cyrus
Lady Gaga
Alex Rodriguez, Jennifer Lopez
Offset , Cardi B
Alicia Keys, Swizz Beatz
Anna Kendrick ,  Katy Perry
Backstreet Boys
BTS

Эх сурвалж: CBS, CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж