Пентагоны тэргүүн Афганистанд гэнэтийн айлчлал хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Пентагоны тэргүүн Афганистанд гэнэтийн айлчлал хийж байна

Пентагоны тэргүүн Афганистанд гэнэтийн айлчлал хийж байна

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан өнөөдөр /2019.02.11/ Афганистанд гэнэтийн айлчлал хийж байна. Түүний айлчлалын гол зорилго нь АНУ-ын оролцсон хамгийн урт хугацааны дайн хэмээгдээд буй Афганистаны дайны ирээдүйн тухай юм.

П.Шанахан Афганистаны нийслэл Кабул хотноо. /2019.02.11/

Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш гадаад дахь АНУ-ын цэргийн баазуудын зардлыг багасгах бодлого баримталж байгаа билээ. Үүний илрэл болгож тэрбээр Сири дэх бүх цэргүүдээ, Афганистан дахь 14 мянган цэргүүдийнхээ талыг нь эргүүлэн татах тухайгаа арванхоёрдугаар сард зарласан.  Гэвч Д.Трампын уг шийдвэрийг цэргийн зөвлөхүүд нь болох Конгрессын гишүүд хүчтэй эсэргүүцэж байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайд, генерал Жеймс Маттис ч бас үүнтэй холбоотойгоор ажлаа хүлээлгэн өгсөн билээ.

Гэхдээ гэнэтийн айлчлалаар ирсэн зорилгынхоо тухай П.Шанахан Афганистан дахь АНУ-ын цэргүүдийг татах асуудлаар бус Вашингтон, Талибанчуудын хооронд явагдаж буй энхийн хэлэлцээрт дэмжлэг үзүүлэх хэмээн тайлбарлажээ.

Вашингтон энэ оны дөрөвдүгээр сард багтаан террорист “Талибан” бүлэглэлтэй найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байгаа тухайгаа мэдэгдсэн. Д.Трампын засаг захиргааны төлөөлөгчид 2017 оны аравдугаар сард уг бүлэглэлтэй анхны уулзалтаа хийсэн билээ. Тус хэлэлцээр амжилттай өрнөж, олон жил үргэлжилсэн дайныг дуусгах нь гэсэн найдвар олны дунд байгаа юм.

Афганистаны энхийн үйл явцыг хариуцсан АНУ-ын тусгай элч Залмай Халилзад өнгөрсөн сард Талибантай хийж буй хэлэлцээр амжилттай явагдаж байгаа бөгөөд энхийн гэрээнд тусгах гол асуудалд талууд санал нэгдсэн хэмээн мэдэгджээ. Гэхдээ хэлэлцээрийг байгуулахын тулд дахин олон ажил хийх хэрэгтэй байгаа аж.

Талибаны төлөөлөгч Забихуллах Мужахид ч бас АНУ-тай хийж буй яриа хэлэлцээр ахицтай байгаа тухай мэдээлсэн. Гэхдээ Афганистанд байрласан гадаадын цэргүүдийг гаргах хүртэл хэлэлцээр байгуулах боломжгүй гэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж