Шинэхэн гавьяат С.Өлзийхүү Турк улсыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Шинэхэн гавьяат С.Өлзийхүү Турк улсыг зорьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сар шинийн баярын босгон дээр “Шилдэг өнгө” продакшны захирал, хошин урлагийн жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ.

Шинэхэн гавьяат маань цагаан сарын баярын өдрүүдэд Турк улсын Истанбул хотыг зорьжээ. Тэрбээр өнгөрөгч аравдугаар сард нээлтээ хийсэн “Нинжин сэтгэл” уран сайхны киногоо Турк улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа гаргах болсон байна. "Нинжин сэтгэл" уран сайхны киноны зохиолч, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажилласан бол гол дүрүүдэд жүжигчин С.Өлзийхүү, Г.Отгонцэцэг, Б.Одончимэг нар тогложээ. Харин туслах дүрүүдэд жүжигчин Ц.Төмөрхуяг, Г.Золбоот, П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Г.Ганбат нар тоглосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж